Х.Нямбаатар: Cайд солигдох бүрт салбарын бүтэц, тогтолцоог өөрчилдөг гажиг тогтолцооноос салах ёстой
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлж, хуулийн ахиц,дэвшилтэй зарим зохицуулалтаар байр сууриа илэрхийллээ.
2012-2016 онд маш олон хууль тогтоомжийг шинэчлэх явцад 1928 оноос эхлэлтэй Өмгөөллийн байгууллагыг үгүй хийсэн. Харин энэ хуулийн төслөөр тус байгууллагыг сэргээж байгааг дэмжиж байна. Хуульчдын холбоо гэж өнөөгийн манайх шиг бүтэц, зохион байгуулалтаар явуулдаг улс орон байхгүй. Хэрэг маргааныг шүүн тасалдаг, ялладаг, өмгөөлдөг байгууллагууд нэг холбоонд харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг. Шүүхийн хараат бус, бие даасан байх зарчим алдагдсан. 2012-2019 он хүртэл ийм бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ.
Энэ хууль батлагдсанаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, хуульчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн хүмүүс өмгөөллийн сонгон шалгаруулалтад орж, мэтгэлцэх ур чадварын сорил, шалгаруулалт өгч тэнцэж байж цаашид хүний эрхийг хамгаалах, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэнэ. Цаашлаад өмгөөллийн байгууллага нь өөрийн бие даасан, өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалсан, тэднийг чадавхижуулах чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулах мэргэжлийн холбооны зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулна.
Цаашид хууль зүйн сайд солигдох бүртээ салбарын бүтэц, тогтолцоогоор бүхэлд нь өөрчилдөг, эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчилдэг улс манайхаас өөр байхгүй ээ. Тэгэхээр бид ч цаашид эрүүгийн эрх зүй хөгжсөн улсын жишгээр явах ёстой гэдгийг хэлье.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан