Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Байцаан шийтгэх хууль, Өмгөөллийн хууль гэж бий. манай Байцаан шийтгэх хууль мөрдөн байцаах ажиллагаанд өмгөөлөгч огт оролцдоггүй. мөрдөн байцаалт дууссаны дараа хүсэлт илэрхийлдэг. Тиймээс эхлээд Байцаан шийтгэх хуулийг оруулж ирэх ёстой. Олон улсын Мирандаагийн зарчмыг байцаан шийтгэх хуульд оруулах ёстой. Энэ нь байдаггүй. Өмгөөллийн хуулийг тусгайлан гаргаж байгаа нь мэргэшсэн өмгөөлөгч бий болгоё. Өмгөөлөгчийн бие даасан хараат бус байдлыг бий болгохгүй өмгөөлөгч нь өмгөөлөгчөө өмгөөлдөг юм. Аюултай хүмүүсийг өмгөөлдөг. Хэцүү хүмүүсийг өмгөөлдөг. Ингээд өмгөөлөгчийг нь хам хэрэгтэн болгоод авч явах гээд байдаг аюултай үзэгдэл байгаа юм."
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: "Энэ хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Өмгөөлөгчийн мэргэжил ур чадвар дээшилж байгаа, чанар хүртээмж сайжирсан гэж үзэж байгаа. Дэлхийн 192 орон тусгайлсан энэ чиглэлийн хуультай. Мэргэжил гэж үзэн хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрхэм зорилготой гэдэг утгаараа өмгөөлөгчийн нэр хүндийг нилээд өндөрт авч явдаг. Тиймээс манай улсад эрх зүйн орчинг сайжруулж, мэргэшлийг дээшлүүлэх талруу явж байгаа нь сайшаалтай юм. 1. Нийгмийг тодорхой бүлгийг хамгаалах чиглэлд эмзэг бүлэг, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг өмгөөлөхөд ямар туслалцаа үзүүлэхээр хуульд заасан байна вэ? Өнөөдрийн нөхцөл байдал бол их хүнд байгаа. Тиймээс насанд хүрээгүй хүмүүсийн өмгөөллийн асуудлыг хэрхэн хуульд тусгасан бэ? Жишээ нь гэр бүлийнхээ хүмүүст хүчирхийлүүлсэн хүүхэд өмгөөлөгч хэрхэн авч, хамгаалуулах ёстой вэ? 2. Мөн насанд хүрээгүй хүүхэд хүүхэд төрүүллээ гэхэд бусдад үрчлүүлэхэд өөрөө насанд хүрээгүй учраас гарын үсэг зурах боломжгүй байдаг. Энэ тал дээр эрх зүйн туслалцаа хэрхэн үзүүлэх боломжтой болох вэ?"
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлж, хуулийн ахиц,дэвшилтэй зарим зохицуулалтаар байр сууриа илэрхийллээ. 2012-2016 онд маш олон хууль тогтоомжийг шинэчлэх явцад 1928 оноос эхлэлтэй Өмгөөллийн байгууллагыг үгүй хийсэн. Харин энэ хуулийн төслөөр тус байгууллагыг сэргээж байгааг дэмжиж байна. Хуульчдын холбоо гэж өнөөгийн манайх шиг бүтэц, зохион байгуулалтаар явуулдаг улс орон байхгүй. Хэрэг маргааныг шүүн тасалдаг, ялладаг, өмгөөлдөг байгууллагууд нэг холбоонд харьяалагдаж үйл ажиллагаагаа явуулдаг. Шүүхийн хараат бус, бие даасан байх зарчим алдагдсан. 2012-2019 он хүртэл ийм бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ хууль батлагдсанаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах, хуульчийн сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн хүмүүс өмгөөллийн сонгон шалгаруулалтад орж, мэтгэлцэх ур чадварын сорил, шалгаруулалт өгч тэнцэж байж цаашид хүний эрхийг хамгаалах, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэнэ. Цаашлаад өмгөөллийн байгууллага нь өөрийн бие даасан, өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалсан, тэднийг чадавхижуулах чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулах мэргэжлийн холбооны зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулна. Цаашид хууль зүйн сайд солигдох бүртээ салбарын бүтэц, тогтолцоогоор бүхэлд нь өөрчилдөг, эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчилдэг улс манайхаас өөр байхгүй ээ. Тэгэхээр бид ч цаашид эрүүгийн эрх зүй хөгжсөн улсын жишгээр явах ёстой гэдгийг хэлье.
Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн А.Сүхбат хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа. "Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Хэдэн асуулт байна. Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбоог нэгтгэх талаар зохицуулалт орсон уу? Тэтгэвэрт гарсан шүүгч, прокурорууд өмгөөлөгч хийж болох уу? Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хариуллаа. "Хууль батлагдсанаар дээрх хоёр холбоо нэг холбоо болно гэсэн ойлголт байхгүй байгаа. Тус тусдаа үйл ажиллагаа явуулна.