Бат-Эрдэнэ.Б 2019.04.19 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Хуулийн салбар, хуульчийн тангараг өргөчихсөн хүмүүс дээр ёс зүйн хариуцлага яригдах боллоо

УИХ-ын чуулганаар өнөөдөр Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


 

Б.Бат-Эрдэнэ гишүүн зарим асуултыг асуулаа. 

1990 оноос хойш иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх энэ үйлчилгээнээсээ төр маш хурдан хугацаанд татгалзсан. Гэтэл манайх шиг ардчилал руу шилжсэн улсууд ингээгүй гэдгийг хэлж байна. Тэгэхээр бусад улсад жишиг нь ямар байна вэ?

Өчигдөр Өмгөөллийн тухай хуулийг хэлэлцэж байхад ч гэсэн өнөөдөр Нотариатын тухай хуулийг хэлэлцэж байхад ч гэсэн хариуцлага, ёс зүйн асуудал л яригдаад байх юмаа. Тэгэхээр хууль ч хүмүүс дээр энэ асуудал ингэж яригдаад байхаар нөгөө бидний тогтоохыг хүсэж байгаа шударга ёстой холбоотой өөрчлөлт хэрхэн хийгдэх вэ? Үүний шалтгаан нь юу байна вэ?

Ерөнхийдөө нийгмээрээ ёс зүйн хариуцлага сул байгааг мэдэж байгаа. Тэр дундаа хуулийн салбар, хуульчийн тангараг өргөчихсөн хүмүүс дээр ёс зүйн хариуцлагатай холбоотой асуудлууд яригдаад байхаар жаахан төвөгтэй байдал байна. Нийгмийг ёс зүйтэй, амар тайван байлгах гол манаанд гол зохицуулалтыг хийж байгаа хүмүүс шүү дээ.