Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар зарим асуудлаар Ажлын хэсгийн ахлагчаас тодруулга авлаа. УИх-ын гишүүн Л.МӨнхбаатар Нотариат нь хуульчийн гэрчилгээтэй байхын энэ хуулиар шаардаж байгаа. Тэгэхээр 2003 оноос нотариатч нь хуульчийн гэрчилгээтэй байх ёстой гэж хуульчилсан, харин 2011 оноос хуульчийн гэрчилгээтэй байх шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр 2011 оноос хойш хуульчийн гэрчилгээгүй нотариатч болсон нотариатчдын асуудлыг тодорхой хариулж өгмөөр байна. Хоёрдугаарт, Хуульч учраас хуульчдийн холбооны гишүүн болох ёстой. Тэгэхээр давхар татвар төлөх тухай асуудал үүсэж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулсан вэ? Гуравдугаарт, цаг үетэйгээ нийцүүлээд цахимаар нотариатын үйлчилгээг үзүүлэх тухай ярьж байна. Тэгэхээр үүнийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Хуульд нарийвчлан тусгаж өгөөгүй учраас журмын сайн гаргаж өгөөрэй гэж хэлмээр байна. Дөрөвдүгээрт, иргэд заавал нотариатаар батлуулах шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг дахин эргэж хармаар байна. Заавал шаардлагагүй үйлчилгээнүүдийг Засгийн газар зааглаж, зааж өгөх хэрэгтэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тавдугаарт, 270 нотариатч байгаа. Эдгээр хүмүүс хэр их ачаалалтай ажиллаж байна вэ? үүнийг тодруулмаар байна. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариулт өглөө.
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа зарим асуудлаар ажлын хэсгийн ахлагчаас тодруулга авлаа. УИХ-ын гишүүн А.Ундраа Хуулийн төслийн ерөнхий зарчмын хувьд дэмжиж байна. Нотариатчдын баталгаажуулж байгаа мэдээллийг ил тод болгох, магадгүй цахим сан үүсгэх, мэдээллийн санг илүү ухаалгаар менежмент хийх асуудал бол чухал байна. Цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээж авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж байна. Тэгэхээр үүн дээр бид зах зээлийн харилцаагаа илүү их бэхжүүлэх боломжтой надад харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн мэдээллийн ХУР систем, мэдээлэл солилцох, аливаа тохиолдолд мэдээллийн баталгаатай эсэхийг шалгах үйл явцыг нотариатын хуультай уялдуулаад сайжруулах бололцоо гарч ирж байна гэж харж байна. Ялангуяа Бизнесийн хэлцлүүдийн хувьд маш их боломж бий. Манай эдийн засагт сүүдрийн эдийн засаг их байна гэж бид ярьдаг. Мөн төрийн худалдан авалтын гэрээ ил тод бус байнаа гэж ярьдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бизнесийн гэрээ, хэлцлийг цахимжуулах нь маш их ашигтай гэж харж байна. Ийм дата, мэдээллийн сан үүсгэх боломжтой. Тэгэхээр гэрээ хэлцлийн цахим мэдээллийн сангаар дамжуулан зөвшөөрөгдөх хэмжээний компаниудыг мэдээллийг ил болгох боломжтой юу? Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариуллаа.
Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав зарим асуудлаар Ажлын хэсгийн ахлагчаас тодруулга авлаа. Ц.Гарамжав Шнэчилсэн найруулгаар нотариатчдын бүтэц зохион байгуулалт, удирдлага дахин сонгогдох зэрэг асуудал дээр ямар ч шинэчлэлийг тусгасан вэ? өмнө нь энэ асуудал дээр нилээн шүүмжлэл байсан. Ялангуяа удирдлагын хэсэгт шинэчлэл орохгүй байна, ардчилсан зарчим хэрэгжихгүй байна гэсэн асуудал тавигдаж байсан. Мөн алслагдсан аймаг, сум, баг орон нутагт орон тооны нотариатч байдаггүйгээс болж тухайн тамгын газрын дарга энэ ажлыг хийж байсан. Тэгэхээр энэ хуулийн шинэчлэлээр давхар хуулийн мэргэжилтэн нотариатчдын үүрэг гүйцэтгэгчээр хариуцуулж болно гэсэн зохицуулалт орсон байгаа. Энэ талын харилцааг энэ хуулийн төсөлд хэрхэн зохицуулсан талаар тайлбар өгнө үү. Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилэн хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ. УИХ-ын гишүүн А.Ундраа: "Нотариатын үйлийн улмаас учрах хохирлыг төр бус нотариатич өөрөө хариуцдаг. ТББ-ын гишүүн иргэний журмаар ажиллаж байгаа учраас төр насны хязгаар тогтоох шаардлагагүй. УИХ-аас Ахмад настны хөгжлийн тухай хуулийг баталсан. Ахмад настнууд тэтгэвэр аваад суух биш туршлагаа ашиглан зөвлөх үйлчигээ, ямар нэг хэлбэрээр ажиллах боломжийг нээж өгсөн. Тиймээс насаар ялгаварлан гадуурхах нь зохимжгүй гэж үзэн 70 нас гэж хязгаар тогтоосны дэмжихгүй байна." УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Хүн хүсвэл чадаж байгаа ажлаа хэдэн насандаа ч хийгээд явах эрхтэй. Тиймээс насны хязгаараар ялгаварлах шаардлагагүй. Энд насны хязгаар оруулсан нь нотариатын тойргийн хуваарилалтаас үүдэлтэй. Үүнд шударга өрсөлдөөн байхгүй учраас л үүнийг оруулсан. Тиймээс тойргийн хуваарилалтыг шударгаар хийдэг болмоор байна. Салбарын сайдын найз гэхээрээ гоё байрлал олж авдаг байдлыг л халах ёстой."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.10/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжилэн хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд санал хэллээ. Нотариатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Сахилгын зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Шүүх байгууллагаас 2, ХЗДХЯ-аас 2, нотариатчидаас 3 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж оруулсан. Энэхүү заалттай холбоотойгоор хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч , УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, М.Билэгт, Ц.Нямдорж нар зарчмын зөрүүтэй санал хэлсэн юм. Үүний дараа дээрх санал дээр нийт гишүүдийн дунд санал хураалт явуулахад олонхийн саналаар дараах өөрчлөлтийг оруулах боломжгүй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Нотариат бол төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага. Ийм байгууллагын сахилгын зөвлөл нь хараат бус, бие даасан тогтвортой ажиллах ёстой. Бид хуулийн төсөлд шүүхийн төлөөлөл, ХЗДХЯ-ны төлөөллийг ч оруулья гэж санал гаргасан. Нотариатчид хууль тогтоомжийг чанд сахиж байна уу үгүй юу гэдгийг хөндлөнгөөс хяналт тавих зөвлөл учраас тогтворгүй ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлж болохгүй." гэлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хувьд Сахилгын зөвлөлд ХЗДХЯ-аас төлөөлөл оруулах нь тухайн зөвлөлөөс нотариатич сахилгын зөрчил гаргаж, эрхийг нь хураахаар шийдвэрлэхэд тухайн нотариатич давж заалдаад ХЗДХЯ-д хандана. гэтэл яамны төлөөлөл нь сахилгын зөвлөлд сууж байж болохгүй. Мөн шүүгч хуулиараа өөр ажил эрхэлж болохгүй гэсэн заалттай. Сонирхлын зөрчил үүснэ гэж үзэж байгаа гэдгийг хэлсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд Сахилгын зөвлөл нь нотариатын холбоо буюу ТББ-ын статустай учраас өөрсдөө дотоод ажлаа зохион байгуулах нь зүйтэй. Тиймээс Шүүх, ХЗДХЯ-аас төрийн албан хаагчдыг оруулах шаардлагагүй гэлээ. Харин УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Нотариатчидтай төрийн зүгээс харилцах нэг зүйл нь энэ сахилгын зөвлөл юм. Тиймээс сахилгын зөвлөлд дараах бүрэлдэхүүн байснаар төрөөс хяналт тавьж, хуулийн хэрэгжилт хангуулахад анхаарах боломж юм." гэлээ.