2019.04.19

Ж.Бат-Эрдэнэ: Үндэсний эрх ашгийн төлөө ажиллаарай.

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

МҮОНРТВ-ийн удирдах зөвлөл гэдэг бол  удирдах дээд байгууллага. Тэгэхээр тухайн байгууллагын бүх л үйл ажиллагаанд оролцоно гэж ойлгож байгаа. Хуульдаа ч ийм байгаа. Мөн энэ байгууллага бол нээлттэй, ил тод, аливаа албан байгууллага, иргэнээс хамааралгүй, улстөрийн намаас хамааралгүй байх. Үндэсний эрх ашгийг хамгаалах гэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн хуульд байгаа энэ үг, үсгээ анхаарч ажиллаасай гэж хүсэж байна шүү. Сүүлийн үед томилгоонууд УИХ, Засгийн газар,  Ерөнхийлөгчийнх гэж хуваагдаж орж ирээд байна. Энэ мэдээж сайн талтай. Гэхдээ нөгөө талдаа томилогдсон албан тушаалтандаа эргээд үйлчлэх вйи гэдгээ анхаараарай. Тиймээс Үндэсний эрх ашгийн төлөө ажиллаарай.