Бат-Эрдэнэ.Б 2019.04.23 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Байнгын хороо хаваржилтийн нөхцөл байдалд анхаармаар байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/ хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авахтай холбоотой асуудлыг дахиж нягтлаад оруулж ирнэ гэж байгаатай санал нэг байна.

Байнгын хороо хаваржилттай холбоотой асуудалд анхаармаар байна. Энэ өвөл хур туйлын бага зарим бүс нутагт хүйтэрч үүнээс болж мал их зутарч байгаа. Малчдад хүнд байна. Дээрээс нь үлийн цагаан оготно гэж цөлжилтийн аюул байна, хуурайшилт маш их байна.

Гутайн даваа, гутайн гол орчмыг тойрсон гурван ашигт малтмалын лизенцтэй холбоотой асуудал байна. Тэн таван гол одоо урсаж байхад газрын зураг кадарстрын тэмдэглэгээнд оруулаагүй хэдэн жил явж байгаа. Байгаа голыг байхгүй гэж тэмдэглээд байгаа нь цаад талдаа ямар ашиг сонирхолын зөрчил байгаа юм.

Төрийн бүх шатанд ажил хариуцаж байгаа хүмүүсийн ажлын хариуцлагатай холбоотой асуудал яригдана шүү. Тодорхой арга хэмжээ авахгүй бол яриад л байж болохгүй.