А.Ундраа 2019.04.23 | Vip76.mn

А.Ундраа: Тусгай зөвшөөрөл нэмэгдэхэд хүнд суртал ихэсдэг

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонийй өнөөдрийн /2019,04,23/ хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; асуудлыг хэлэлцэж байна.

Асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

Энэ хууль орж ирж байгаа нь зүйтэй гэж бодож байна. Ялангуяа цэргийн зориулалтаас бусад төрлийн зориулалтын тусгай зөвшөөрлийн асуудал орж ирж байгаа нь салбар хоорондын зохицуулалтыг төгөлдөржүүлэхэд илүү дэмтэй харагдаж байна.

Тусгай зөвшөөрөл олгохтой уялдуулан дагалдаж гарах журам, хүнд сурталгүй ажиллах, тоног төхөөрөмжийн  бэлтгэл ажил хэр хэрэгжсэн бэ? Тусгай зөвшөөрөл нэмэгдэхэд хүнд суртал ихэсдэг.

Аж ахуйн салбарын саналыг хуульд нэмж тусгасан уу?