Б.Бат-Эрдэнэ 2019.05.02 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн сүлжээг дэндүү хязгаарласан зохицуулалт хийж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар "Харилцаа холбооны тухай хуулийн төслүүдийн"  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслүүд:

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн танилцуулгаас үзэхэд бодлогын нэгдмэл хоорондын уялдааг сайжруулахтай холбоотой хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа гэж байна. Нийгмийн сүлжээ цахим орчинг дэндүү хязгаарласан зохицуулалт хийх юм бол болохгүй байх шүү.

Харилцаа холбоо мэдээлэл технологийн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Өнөөгийн байдал ямар түвшинд явж байна вэ?

Сансарын хиймэл дагуултай холбоотой асуудал байна. Бид хичнээн мундаг сайхан юм ярьж байгаа боловч өөрийн гэсэн хиймэл дагуул байхгүй. Тэгэхээр энэ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гээд цаашаа ярих юм бол олон асуудал энэ дээр байгаад байгаа. Хуулийг бүхэлд нь дэмжиж байгаа.