Ганбаатар.Ж 2019.05.07 | Vip76.mn

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг томилохыг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг томилохыг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.05.07/-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.

Эдийн засгийн байнгын хорооны УИХ-ын Ж.Ганбаатарыг томилохыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал болгосон юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны даргад Ж.Ганбаатар гишүүнийг санал болгож байна” гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Ганбаатарыг томилохыг дэмжив. Түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар томилох ажээ.