Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо
2019.05.23

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23)  нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайханыг томилох эсэхийг хэлэлцлээ.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалыг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтйиг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Байнгын хорооны даргад нэр дэвшигч Т.Аюурсайхан нь 1993 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль, улмаар 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуульд олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр,  2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж  Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалжээ.

Нэр дэвшигч Т.Аюурсайханыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн гэлээ.

УИХ-йн гишүүн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авлаа. Санал хураалт явуулахад гишүүдийн 71,7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.