С.Бямбацогт 2019.05.09 | Vip76.mn

С.Бямбацогт: Бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний Аудитын газрын дарга, УИХ-ын зарим байнгын хороодын дарга нар гээд зарим томилгооны асуудлаа эхлээд хэлэлцэж болох уу? УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс эдгээрийг хэлэлцэх боломж байна уу?

2018 оны 01 лүгээр сард Монгол Улсын тогтвортой хөгжлийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. хариугаа сонсох гээд 2019 оны 01 дүгээр сард албан бичгээр хариу хүссэн. Өнөөдрийг хүртэл хариугаа сонсоогүй байна. Монгол Улсын урт хугацааны бодлого, түүний хүрээнд хийгдэж байгаа асуудлаа ярилцахгүй бол өнөөдрийн бидний хийж, хэрэгжүүлээд байгаа дунд болон богино хугацааны ажлууд маань улсын хөгжлийн урт хугацааны бодлоготойгоо хэрхэн уялдаж байгааг тодорхойлж явах хэрэгтэй байна.

Ингэхгүй бол Эдийн засгийн, нийгмийн бодлого, үндсэн чиглэлүүдээ баталж, уялдуулах шаардлагтай юм. Тиймээс бидний хэсэг гошүүдийн тавьсан асуулгын хариуг маргааш сонсгож өгнө үү?

Маш олон бодлогын баримт бичгүүд байгаа эдгээрт тусгасан ажлуудаа хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна."