УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?
2019.04.29

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдаж ирэх долоо хоногт Дэд хороод, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа товложээ.


 

Дөрөвдүгээр сарын 30-ны Мягмар гарагт:

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  1. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан
  2. УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолын биелэлтийн тайланг сонсох

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

  1. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэл

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  1. Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн,хэлэлцэх эсэх/;
  2. Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  3. Бусад.
Тавдугаар сарын 01-ний Лхагва гарагт:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн 2018.06.26-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай болон Хавдар судлалын үндэсний төвийн өмнө тулгамдаж байгаа асуудлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох;
  3. Орон сууцжуулах хөтөлбөрт багш, эмч, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн хамруулах тухай Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы мэдээлэл сонсох.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  1. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэл;
  2. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн 2019.04.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  3. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгйин газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  4. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэх;
  5. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудал.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

  1. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Мал төллөлт болон хаваржилтын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

  1. Тогтвортой хөгжлийн улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад Монгол Улсаас танилцуулах үндэсний сайн дурын илтгэлийн талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы танилцуулгыг сонсох.

Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  1. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал.

Чуулганы нэгдсэн хуралдаан:

Тавдугаар сарын 02, 03-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  1. Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  4. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  5. Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  6. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  7. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал;
  8. Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдболон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  9. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан;
  10. Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  11. Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  12. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн 2019.04.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  13. Бусад;
  14. Ерөнхий сайдын мэдээлэл: Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явцын талаар.