2019.03.26
Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо иргэд, сонгогчдод тайлан уулзалтаа хийлээ
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-д сонгогдсон тойргийнхоо иргэд, сонгогчдод тайлан уулзалтаа хийлээ.
Уулзалтад Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хорооны иргэд, сонгогчид хүрэлцэн ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Б.Энх-Амгалан гишүүн тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажил, 2019-2020 онд тойрогт хийгдэх бүтээн байгуулалтын ажил, УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжын талаар мэдээлэл өгч, бусад цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.