Бат-эрдэнэ.Ж 2019.05.09 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Шалгалтаар илэрсэн алдаа дутагдалд хариуцлага тооцох тал дээр анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Томилж байгаа болон чөлөөлж байгаа хүнийг аль алийг нь хамт байлцуулж байх ёстой. Өмнөх нь юу хийснээ хэлж, ажил авч байгаа нь  хийх ажлаа танилцуулдаг байх ёстой.

Д.Занданбат өмнө нь татварын байгууллагад ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын дарга болохгэж байсан. Ямар учраас больсон бэ? өргөдлөө өөрөө өгсөн үү? УИХ-ын тамгын газрын дарга ч мөн үүнтэй адил нэг л их албан тушаал хүсэхгүй хүмүүс болж хувираад байх шиг байна.

Олон шалгалт, хяналтын ажлууд хийнэ. Алдаа дутагдал их гарна. Эргээгээд хариуцлага тооцох арга хэмжээ байдаг уу? Өнгөрсөн онд хэд хэдэн байгууллага хариуцлага тооцох асуудал яригдаж байсан. Үүнийг байнгын хорооны хурлаар яригдсан уу? Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Яамд, төрийн захиргааны байгууллагуудын чадавхи их муудсан. Ажилод очиж байгаа хүмүүс нь халбага сэрээгээ бэлдээд очдог гэх мэт яриа байдаг. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?"