УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Томилж байгаа болон чөлөөлж байгаа хүнийг аль алийг нь хамт байлцуулж байх ёстой. Өмнөх нь юу хийснээ хэлж, ажил авч байгаа нь хийх ажлаа танилцуулдаг байх ёстой. Д.Занданбат өмнө нь татварын байгууллагад ажиллаж байхдаа Татварын ерөнхий газрын дарга болохгэж байсан. Ямар учраас больсон бэ? өргөдлөө өөрөө өгсөн үү? УИХ-ын тамгын газрын дарга ч мөн үүнтэй адил нэг л их албан тушаал хүсэхгүй хүмүүс болж хувираад байх шиг байна. Олон шалгалт, хяналтын ажлууд хийнэ. Алдаа дутагдал их гарна. Эргээгээд хариуцлага тооцох арга хэмжээ байдаг уу? Өнгөрсөн онд хэд хэдэн байгууллага хариуцлага тооцох асуудал яригдаж байсан. Үүнийг байнгын хорооны хурлаар яригдсан уу? Энэ талаар мэдээлэл өгнө үү? Яамд, төрийн захиргааны байгууллагуудын чадавхи их муудсан. Ажилод очиж байгаа хүмүүс нь халбага сэрээгээ бэлдээд очдог гэх мэт яриа байдаг. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Орон нутгийн Аудитын байгууллагын үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байна. Ажлын ачаалал их байдаг учраас энэ тал дээр анхаарч ажиллаарай. УИХ-аас томилогддог албан тушаалтны чөлөөлөх томилох асуудлыг хэлэлцүүлэхдээ чөлөөлөгдсөн, томилогдож байгаа 2 хүнийг аль алийг нь байлцуулмаар байна. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар эдийн засаг хүнд үед ажлаа авч хэмнэлтийн горимоор ажилласан. Үр дүн ч гарсан. Гэтэл орон нутгийн, яам агентлагийн хүмүүс албан томилолт хэрээс хэтэрлээ. Үүнийг яаж шийдэх вэ? Мөн тансаг хэрэглээтэй болчихсон. Үргүй зардлыг яаж бууруулах вэ?"
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий Аудитороор томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: "Аудит гэж хүн хөндлөнгийн хяналт хийдэг. Миний бодол бол Гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаагүй хүнийг томлох нь зүйтэй. Гэтэл Занданбат бол өнгөрсөн хугацаанд дандаа гүйцэтгэх засаглалын харьяа байгууллагад ажиллаж байсан байна. олон танилтай байх. Танилын нүүр халуун байдаг. Аливаа ажлыг сайжруулах, үргүй зардлыг бууруулах, хяналт тавих ажлыг хийх хүн уг нь огт танихгүй хүн байвал уг нь зүгээр байх байсан юм. Төсвийн байгууллагын ажилтанууд маш их гадаад томилолт, сургалт, туршлага судлахаар явдаг. Ингэж их олуулаа гадаад явж, үргүй зардал гаргах шаардлагагүй гэж би боддог. Тиймээс энийг анхаараарай. Аудит маш сайн хяналт тавьж чадвал төрийн ажил, төсвийн зардал хэмнэлт сайжирна гэж бодож байна."