2019.05.09

Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч  Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилчид, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, нийслэлийн хүүхдийн холбоо гишүүд, МУБИС-ын Сайн дурын үйл ажиллагааны төвийн залуучууд оролцлоо.