
2023.08.17
Адуу маллах арга ухааныг өвлөн тээж буй Төв нутгийн залуус "аварга"- аа тодруулна
Монгол түмний адуу дагасан өв соёлыг уламжлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, адуу маллах арга ухааныг өвлөн тээж яваа Төв сайхан нутгийн залуус маань нэгдэж аймгийнхаа аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнийг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Санаачилга гарган хамтран зохион байгуулж буй Монголын Залуучуудын Холбоо, Төв аймгийн Адуучдын холбооны залуустаа баяр хүргэж, амжилт хүсье.