
2025.06.11
МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцсан Их Дүйчин өдөр тохиож байна.
Энэхүү өдөр хийсэн буян хэд дахин арвижиж, өлзий дүүрэн үрийн үүд нээгддэг ховор нандин, их ерөөлт өдөр тул сүсэгтэн олон түмэн сэтгэл сүжгээр бялхан, сайхан бүхнийг дотроо бодож, буян номын үйлд шамдан оролцох учиртай билээ.
Бурхан багшийн Их Дүйчсэн өдрийг уламжлал болгон тэмдэглэн ирсэн Монгол түмэндээ гүн хүндэтгэлтэйгээр Бурхан багшийн Их Дүйчсэн өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, амгалан тайван, буян заяа тэгширсэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УИХ-ын гишүүн, Доктор (Ph.D)
ДОРЖСҮРЭНГИЙН ҮҮРИЙНТУЯА

Сэтгүүлч