“Бүтээлч болгоё” Олон Улсын Ардын урлаг, гар урлаачдын үзэсгэлэн нээгдлээ
2023.06.13

“Бүтээлч болгоё” Олон Улсын Ардын урлаг, гар урлаачдын үзэсгэлэн нээгдлээ

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дарга Ж.Сандагсүрэн оролцлоо.

Үзэсгэлэнгийн хүрээнд энэ сарын 12-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд үндэсний хувцасны парад, загварын шоу, гар урлалын үзэсгэлэн худалдаа, воркшоп сургалтууд болно. Мөн монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтууд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэн ардын урлаг, гар урлалыг сонирхдог хүн бүхэнд нээлттэй юм.