Н.Цэрэнбат 2019.05.10 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааны нээлт боллоо

“СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааны нээлт боллоо

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг Ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч  сурагчид болон багш, эцэг эх нарыг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Үйл ажиллагааны нээлтийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж, 100 ширхэг нарс модны суулгацыг  “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан, багш, сурагчдын хамт тарилаа.