Учрал.Н 2019.05.10 | Vip76.mn

Москва хорооллынхон сургууль, цэцэрлэгтэй болно

Анх 2005 онд Москва хороолол баригдаж, эхний оршин суугчид орж байсан. Одоогоор энэ хороололд 7000 гаруй иргэд амьдарч байна. Энэ хорооллыг барихдаа тус газрыг сургууль цэцэрлэгийн зориулалттай ашиглана гэсэн төлөвлөлттэй байсан боловч баригдаагүй. Харин газар нь худалдагдаж гурван шатны шүүхийн маргаан эцэслэсэн.

Үүний дараа хууль ёсны эзэмшигч нь нийгмийн хариуцлагын хүрээнд 960 хүүхдийн сургуулийн барилга, 240 хүүхдийн ортой цэцэрлэг барих ажлыг эхлүүлээд явж байна. Сонгууль болгоноор иргэдийн хүсдэг хүсэлт ийнхүү биелэж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал тус компанид хандаж хууль ёсны эзэмшигчийн хувьд ашиг орлого хайж орон сууц, үйлчилгээний барилга барих бус анхны төлөвлөлтөөр нь сургууль цэцэрлэг барих ёстой талаар уламжилж цаашдаа улсын комисс хүлээн авах тал дээр хамтран ажиллахаар болсон юм.