С.Бямбацогт 2019.05.16 | Vip76.mn

С.Бямбацогт: 2020 он бол МАН, УИХ, Засгийн газар ажлаа дүгнүүлэх сүүлийн жил

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

"2020 он бол МАН, УИХ, Засгийн газрын сүүлийн жил. Дэвшүүлсэн хөтөлбөрөө дүгнүүлэх жил юм. Тиймээс 2020 оны үндсэн чиглэл өнгөрсөн хугацаанд биелээгүй зорилт, ажлуудаа хэрхэн тусгасан бэ? Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байхаар орж байгаа вэ?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүдээс биелээгүй ажлууд байна. 

  • Төсвийн нэгдмэл байдлыг хангасан

  • Засгийн газрын өр тодорхой хэмжээнд багассан

  • Төсвийн сахилга бат сайжирсан

  • Мал, малчиддаа анхаарсан 

  • Газрын тос боловсруулах үйлдвэр

  • Төв цэвэрлэх байгууламжын бүтээн байгуулалт

  • Ахмадын насны хишиг олгосон

  • Цалинтай ээж хөтөлбөр эхэлсэн

  • Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан

  • Боловсролын зээлийн сан байгуулсан зэрэг тодорхой ажлууд хийгдсэн. 

Гэхдээ анхаарах ажлууд үлдсэн. 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, Тавантолгойн төмөр зам, Кокс гангийн үйлдвэр, Алтанбулаг-Замын үүд хурдны зам барих, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр хэрэгжих, Нэг иргэн-Нэг бүртгэл гэсэн тогтолцоог бий болгох зорилт тавьсан. Эдгээрийг биелүүлэх тал дээр яаж ажиллах гэж байна вэ?

Мөн бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангаж, засах чиглэл байна уу?"

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар хариуллаа.