Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: "Сүүлийн үед захиалгатай нэвтрүүлэг хүртэл гардаг болсон. Засгийн газрын сайд нь хүртэл түүнд ороод ажил гацаажбайна. Цэргүүдээр хийлгэлээ гээд ярих юм. Бид эдийн засгийг бодитоор харах ёстой. Төмөр замын далан шороогоо бариад дуусгачихаж болдоггүй юм уу? Хамаагүй цэргүүдээрээ ч бариул л даа. Эрдэнэс тавантолгойн цэвэр ашгийн мөнгийг үүнд ч зарцуулж болно. Эхлээд бүтээн байгуулалтаа дуусгах хэрэгтэй. Боломжтойсон бол төмөр замаа бариад, экспорт транзит тээвэрээ хөгжүүлээд явах боломжтой. Гэтэл Засгийн газраас оруулж ирж байгаа нь ийм сонин байх юм. Засгийн газар нь оруулж ирээгүй зүйлийг УИХ-ын гишүүн нь санал гаргаад оруулаад ирэх юм. Одоо эсвэл УИХ тарая. Сая Ерөнхийлөгч ч хэлж байна. Эхлээд та өөрөө огцрох уу гэж би Ерөнхийлөгчөөс асуумаар байна. Энэ хүн огцрох нөхцөлөө зөндөө гаргалаа. УИХ энэ хүнд итгэл үзүүлэх эсэхээ ярьмаар байна. 2 жил дараалан төсвийн хууль дээр хориг тавилаа. УИХ-ыг доромжилж байгаа мэт дуртай үедээ орж ирээд дайрч байдгаа болимоор байна."
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "2017 оны 17,000 хавдрын өвчлөл бүртгэгдсэн. Энэ өвчнөөр 4003 хүн жилд нас бардаг. Зүрх судасны өвчнөөр 5500 хүн нас барж байна. Энэ бүхний цаана юу байгааг та бүхэн харж байна уу үүний цаана ядуурал харагдаж байна. Дэлхийн улс орнууд ядуурлаа бууруулаад дуусч байна. Гэтэл бид өнөөдөр ядуурлаа яаж ч чадахгүй сууж байна. Жаахан анхаарал тавиад өг л дөө. Тэгсэн хэрнээ энд 10 их наяд төгрөг яриад том юм яриад суух юм. ЖДҮ дээр 50 тэрбум төгрөг тавьсан. Бид энэ ЖДҮ-ийг хөгжүүлж байж ажлын байр нэмэгдүүлэхгүй бол ядуурал байсаар л байна. Ийшээ жаахан анхаараад өг л дөө. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн 60-65 хувийг нь ЖДҮ-чид аваад явж байна. Энэ салбараа хөгжүүлээд өгөөч ээ. Сайд нар анхаардаггүй юм бол Төрийн нарийн бичгийн дарга нар анхаараад салбар бүр дээрээ ЖДҮ-ийг дэмжих, төсвийн тодорхой хувийг тавиад өг лү дөө. Би гуйж байна."
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: "2017 онд Биеийн тамир спортыг дэмжих тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн клубуудыг дахин магадлан итгэмжилж залуучууд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой болсон. Гэхдээ энэ хэрэгжээгүй. Учир нь журам сая батлагдсан. Тиймээс магадлан итгэмжлэл хийгдэх болсон. Иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг асууж байгаа. Хэрвээ 2019 онд фитнесс клубууд магадлан итгэмжлэгдээд, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх үү? 2020 оны үндсэн чиглэлд Монгол улсын газрын доройтол, цөлжилт байна. Нийт газар нутгийн 70% нь цөлжсөн. Үүнийг дагаад эко систем муудаж байна. 2019 оны үндсэн чиглэлд энэ чиглэлд анхаарна гэж санал оруулсан ч гүйцэтгэлийг нь харахаар сургалт семинар л хийсэн байна. 2020 оны чиглэлд ч тодорхой юм алга байна. Яг ямар арга хэмжээ хийх гэж байна вэ?"
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "2020 он бол Монгол Улсын Засгийн газар иргэддээ юу амалсан тэрийгээ биелүүлэх, эцэст нь дүнгээ тавиулж, ард түмнээрээ дүгнүүлэх шийдвэрлэх жил юм. Бүхэлдээ Монгол төрийн институци болон системийн дүгнэлт хийх шаардлагатай тулаад байна. Усргалаараа ингэж явах ёстой гэсэн байдлаар хандаж явсаар байгаад урт хугацааны хөгжлийн бодлого, тухайн жилийн хөгжлийн гол концевци зэргийг тоохгүй явсаар татвар төлөгчдийн мөнгийг зөв оновчтой, үндэслэлтэй зүйлд зарцуулах ёстой юм. Эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч өндөр өслөө л гэж байна. Тэгвэл энэ өсөлтийг иргэд өдөр тутмын амьдралдаа хүртэх ёстой юм. үүний төлөө хийх юм гэдгээ энэ үндсэн чиглэлээрээ бид батлах ёстой юм. Төлөвлөлт хэр үнэмшилтэй байна. Тэндээс үр дүн шалтгаална. Бид эдийн засгийн үндэслэлээ боловсруулахдаа шинэлэг хандлага бий болгохүй бол болохгүй байна. Энэ бүхнийг хийгээд эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ сайтар харж төлөвлөх хэрэгтэй байна. Онцгойлон нэг зүйлийг хэлье. Эдийн Засгийн төлөвлөлтөөс улс орнууд эхэнд тавих бус хүний хөгжлийг эхэнд тавьж байна. Гэтэл бид бүх зүйлийн эхэнд эдийн засгаа тавьж байгаа учраас иргэдийн нийгмийн асуудал хойшлоод байна. тиймээс өдөр тутам хүний амьдралтай холбоотой хүндрэлтэй асуудлууд гарсаар байна. Нийгмээ хөгжүүлж, соён гэгээрүүлж үнэт зүйлийг бий болгох хэрэгтэй байна. Мөн хүний хөгжлөөр дамжин хүний амьдралын чанар сайжирах энэ концевци тээр тулгуурлан эдийн засгийн хөгжлийг ярих хэрэгтэй."
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.23) нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Эдийн засгийн байнгын хороогоор энэ баримт бичиг их хурдан хэлэлцэгдээд УИХ-ын чуулганруу орж ирж байна. Уг нь маш нухацтай авч үзэх ёстой гэж бодож байна. 2020 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг ард түмнээрээ дүгнүүлнэ. Тиймээс 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэл МАН-ын мөрийн хөтөлбөрийн төгсгөлийг базаж, боолт хийх ёстой баримт бичиг л дээ. Гэтэл дутуу яаралтай хэлэлцэгдэж байгаад харамсаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн. 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэж тусгасан нь хэрхэн хэрэгжсэн бэ? Хэрэгжээгүй бол 2020 онд биелүүлэх ямар зорилт тавив. Мах сүүний анхдугаар аян эхлүүлнэ гэсэн. Энэ хүрээнд ямар ажил хийгдсэн бэ? Махны үнэ ямар байгааг та бүхэн харж байна. Хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутагт бизнесийг өргөжүүлэхэд бүсийн хөнгөлөлтийг бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Энэ яасан бэ? 1072 хувьцааг амилуулж, үнэ цэнтэй болгоно гэсэн нь хэзээ хэрэгжих вэ? 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг орон сууцтай болгоно, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно гэсэн зорилт дэвшүүлсэн. Хэрхэн биелэж байна вэ? Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр зам барьж ашиглалтанд оруулна. Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замыг барьж дуусгана гэсэн. Энэ зорилтууд хэзээ биелэх вэ? Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих хамгийн сүүлийн жил ээ. Тиймээс өмнөхөө дүгнээд, дараагийнхаа ажлаа төлөвлөх ёстой байтал бид биелэлтээ яриагүй байж ирээдүйгээ төлөвлөөд байна."