О.Баасанхүү 2019.05.17 | Vip76.mn

О.Баасанхүү: Ажлын хэсгийн хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн нэрийг зарлана

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсан юм. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Байнгын хороо, Ажлын хэсгүүдийн ирц хүрэхгүй хуралдаанууд сүүлийн үед их хойшилж байна. Одоо чуулган ч тийм болох гээд байна. Би хавдартай холбоотой хуулийн ажлын хэсэг ахалдаг. Зурагт харахаар хавдрын эсрэг олон ажил хийгээд яваад байгаа л харагдах юм. Хуралдаа ирж суухгүй байна. Би нэртэй нь зарлана шүү. Болдог бол үдээс өмнө байнгын хороо ажлын хэсгийн хурал хийгээд үдээс хойш энэ хуулийг баталмаар байна.

Нэг бол гадаад явна. нэг бол хөдөө ажиллах юм. Хэрвээ болохгүй бол би шүүхэд хандаж хайж олоод хаана явааг тогтоож өгнө үү гээд хууль шүүхийн байгууллагад хандая.

Хэрвээ хавдартай хүмүүсийн асуудал та нарт хамаагүй гэж байгаа бол ажлын хэсгээсээ гараач ээ. Өнөөдөр ХСҮТ-ийн очер дараалал 90-ээд оны сүүний очер шиг болчихоод байна. Засгийн газар нь хуулиа батлагдахыг хүлээгээд байдаг. МАН-ын бүлгийн дарга та энэ ирдэггүй гишүүдээ хуралд нь суулгана уу?"