Ж.Бат-Эрдэнэ 2019.05.22 | Vip76.mn

Ж.Бат-эрдэнэ: Үндсэн чиглэлийн гол зорилго ард иргэд рүү хандсан үйл ажиллагаа байх ёстой

Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.22/ хуралдаанаар Засгийн газраас  2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Гишүүд асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Үндсэн чиглэлийн гол зорилго нь ард иргэд рүү хандсан үйл ажиллагаа байх ёстой. Ажлын байр бий болгоно л гээд байдаг яг ямар хэмжээгээр яаж бий болгох юм, иргэдийн амжиргааг ямар хэмжээгээр дэшлүүлэх юм, хэдий хэмжээний өсөлт бий болгох юм, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ яаж дэмжиж юунд анхаарах юм ийм бодлого байна уу?

ЖДҮ сангаа нэмэгдүүлмээр байна. Зохицуулалтыг нь нэмэгдүүлмээр байна. Ард иргэдийн боловсрол, хөгжил, эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Ингэж байж улс хөгжинө. Боловсролын тал дээр цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх мэдлэг дээр анхаарах энэ чинь суурь боловсрол шүү дээ.