А.Ундраа 2019.05.30 | Vip76.mn

А.Ундраа: Тэгэхээр гэрээ хэлцлийн цахим мэдээллийн сангаар зарим мэдээллийг ил болгох боломжтой юу?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа зарим асуудлаар ажлын хэсгийн ахлагчаас тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн А.Ундраа

Хуулийн төслийн ерөнхий зарчмын хувьд дэмжиж байна. Нотариатчдын баталгаажуулж байгаа мэдээллийг ил тод болгох, магадгүй цахим сан үүсгэх, мэдээллийн санг илүү ухаалгаар менежмент хийх асуудал бол чухал байна. 

Цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээж авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж байна.

Тэгэхээр үүн дээр бид зах зээлийн харилцаагаа илүү их бэхжүүлэх боломжтой надад харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн мэдээллийн ХУР систем, мэдээлэл солилцох, аливаа тохиолдолд мэдээллийн баталгаатай эсэхийг шалгах үйл явцыг нотариатын хуультай уялдуулаад сайжруулах бололцоо гарч ирж байна гэж харж байна.

Ялангуяа Бизнесийн хэлцлүүдийн хувьд маш их боломж бий. Манай эдийн засагт сүүдрийн эдийн засаг их байна гэж бид ярьдаг.  Мөн төрийн худалдан авалтын гэрээ ил тод бус байнаа гэж ярьдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бизнесийн гэрээ, хэлцлийг цахимжуулах нь маш их ашигтай гэж харж байна. Ийм дата, мэдээллийн сан үүсгэх боломжтой.

Тэгэхээр гэрээ хэлцлийн цахим мэдээллийн сангаар дамжуулан зөвшөөрөгдөх хэмжээний компаниудыг мэдээллийг ил болгох боломжтой юу? 

Түүний асуултад ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариуллаа.