Л.Мөнхбаатар 2019.05.30 | Vip76.mn

Л.Мөнхбаатар: Нотариатчдын давхар татварын асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцси йн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар зарим асуудлаар Ажлын хэсгийн ахлагчаас тодруулга авлаа. 

УИх-ын гишүүн Л.МӨнхбаатар

Нотариат нь хуульчийн гэрчилгээтэй байхын энэ хуулиар шаардаж байгаа. Тэгэхээр 2003 оноос нотариатч нь хуульчийн гэрчилгээтэй байх ёстой гэж хуульчилсан, харин 2011 оноос хуульчийн гэрчилгээтэй байх шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр 2011 оноос хойш хуульчийн гэрчилгээгүй нотариатч болсон нотариатчдын асуудлыг тодорхой хариулж өгмөөр байна. 

Хоёрдугаарт, Хуульч учраас хуульчдийн холбооны гишүүн болох ёстой. Тэгэхээр давхар татвар төлөх тухай асуудал үүсэж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулсан вэ?

Гуравдугаарт, цаг үетэйгээ нийцүүлээд цахимаар нотариатын үйлчилгээг үзүүлэх тухай ярьж байна. Тэгэхээр үүнийг тодорхой болгож өгөх хэрэгтэй байна. Хуульд нарийвчлан тусгаж өгөөгүй учраас журмын сайн гаргаж өгөөрэй гэж хэлмээр байна. 

Дөрөвдүгээрт, иргэд заавал нотариатаар батлуулах шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг дахин эргэж хармаар байна. Заавал шаардлагагүй үйлчилгээнүүдийг Засгийн газар зааглаж, зааж өгөх хэрэгтэй байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 

Тавдугаарт, 270 нотариатч байгаа. Эдгээр хүмүүс хэр их ачаалалтай ажиллаж байна вэ? үүнийг тодруулмаар байна. 

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хариулт өглөө.