Б.Бат-Эрдэнэ 2019.06.12 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулав

Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо.