О.Баасанхүү 2019.06.13 | Vip76.mn

О.Баасанхүү: УИХ-аас Цэцэд томилсон хүмүүсээ буцаан татах хэрэгтэй

Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Цэцэд гаргасан өргөдөл бүрээр маргаан үүсгэнэ гэсэн хууль байхгүй. Харин Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэнэ. Д.Гантулгыг  гишүүнээсээ чөлөөлөгдсөн  өргөдөлдөө бэлгийн ажлынхаа тухай бичсэнгүй гэж хэлээд түүнийгээ нотолсон шүүхийн шийдвэрийг наасангүй гэж Цэцэд хандсан иргэний гомдлыг Цэц зөв байна гэж яагаад маргаан үүсгэсэн юм бэ?

Монголын төрийг доромжилж байгаа юм биш үү. Хуульд томилсон байгууллага нь буцаан татах эрхтэй. Тийм учраас УИХ-ын дарга  хэрэв шударга ёсны зарчим ярьж байгаа бол яаралтай УИХ-аас Цэцэд томилсон хүмүүсээ буцаан татахгүй юм уу?

Маш ноцтой. Ардчиллын үндсэн зарчимд ард түмэн засаглалын барина гэдэг. Сонгуулиар засаглалаа байгуулдаг гэсэн үг. Засаглалаа байгуулах энэ эрхэд халдаж байгаа нь гэмт хэрэг биш юм уу? Хоёрдугаарт,  хуулийн зөрчил, Үндсэн хуулийн зөрчил хоёр өөр.