С.Чинзориг 2019.06.21 | Vip76.mn

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн урилгаар Бүрдийн ахмадууд төрийн ордонд зочиллоо

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн урилгаар Бүрдийн ахмадууд төрийн ордонд зочиллоо

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн тойргийн сумдын ахмадууд их идэвхтэй иргэд юм. Сум бүр Ахмадын өргөөтэй, тэр өргөөндөө цуглаж чөлөөт цагаа өнгөрүүлж, хамтдаа олон төрлийн ажил зохион байгуулдаг байна.

Өвөрхангай аймгийн сумдын Ахмадын байгууллагуудаас хамгийн идэвхтэй нь Бүрд сумынх бөгөөд тэд энэ удаа 41-үүлээ нийслэл хотод ирж амарч сувилуулжээ. Нийслэлээс холгүй Налайх орох замд "Лона Баянтуул" нэртэй сувилалд амарч байгаа Бүрдийн ахмадууд 2019-06-20 өдөр Төрийн ордонд зочилж, Төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлсэн байна.

Төрийн ордонд зочилсон ахмадуудын хамгийн ахмад нь Цэрэндолгор гуай юм. Насаараа мал малласан тэрбээр энэ жил 78 нас хүрчээ. Бас агрономич Төмөрбаатар, Улсын аварга тариаланч Цэдэндамбаа зэрэг олон жил төр улсдаа хөдөлмөрөө өргөж, хойч үеийн залууст өв их туршлага балж яваа ахмад буурлууд ийнхүү Төрийн ордонд зочилжээ.