Эрдэнэбат.Ж 2019.07.03 | Vip76.mn

Мандал сумын онцгой байдлын алба БНСУ-ын Кёнги аймгийн онцгой байдлын албатай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ойрын өдрүүдэд сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ үеэр буюу мягмар гаригт /2019.07.02/ Мандал сумын Онцгой Байдлын Хэлтэс БНСУ-ын КЁНГИ Аймгийн Онцгой Байдлын Албатай хамтран ажиллахаар боллоо.

Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын албан хаагчид хамтарсан сургалтууд хийх, мөн БНСУ-ын талаас манай Онцгой байдлын хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.