Н.Учрал 2019.08.02 | Vip76.mn

СХД-ийн 55-р цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад орно

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороонд 240 хүүхдийн ортой 55-р цэцэрлэг 2019 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад ороход бэлэн болж байна.

63 жилийн түүхтэй 55-р цэцэрлэгийн барилгыг 1956 онд барьсан бөгөөд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй, улмаар ашиглах боломжгүй болсон тул цэцэрлэгийн барилгыг нураан, шинээр барьж ашиглалтад оруулах гэж байна.

Н.Учрал гишүүн УИХ-д сонгогдсон цагаасаа эхлэн хороо бүрийн сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэж ажиллана гэсэн амлалт өгч байсан. Тэгвэл амлалт хэрэгжиж, СХД-ийн 18, 19, 23, 29-р хороодод 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 960 хүүхдийн суудалтай 1 сургууль, 240 хүүхдийн ортой 2 цэцэрлэг, 150 хүүхдийн ортой 1 цэцэрлэг тус тус ээлж дараалан үүдээ нээх төлөвлөгөөтэй ажил нь өрнөж байна.