Ц.Мөнх-Оргил 2019.08.02 | Vip76.mn

16 дугаар сургуулийн гаднах талбайн тохижилтын ажил ид өрнөж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2019 оны нэгдүгээр сард энэ онд хийж хэрэгжүүлэх ажил, онцлох бүтээн байгуулалтын 10 ажлын талаар тойргийн иргэд, оршин суугчидад танилцуулж, мэдээлэл хүргэж байсан.

Тэгвэл төлөвлөсөн ажлууд амжилттай явагдаж байна. Жишээлбэл өөрийн тойрог болох Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16-р сургуулийн багш сурагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургуулийн гадна талбайг тохижуулж, дулааны улиралд сурагчдыг сургуулийнхаа талбайд чөлөөт цагаа өнгөрүүлэх бололцоогоор хангах бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.