Д.Сарангэрэл 2019.08.13 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Тэмбүүгийн өвчлөл буурч байна

Тэмбүүгийн өвчлөл буурч байна

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Үүнийг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа энэ ноцтой асуудлыг хөндөж УИХ-д мэдээлсэн байдаг.

Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч тэмбүүгийн халдвар, тархалт буурч байгаа билээ. 2018 онд: Өмнөх онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор. тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан.

2019 оны эхний 5 сард: Тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурлаа. Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна.