Монголын залуу эрдэмтдийн холбоо
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
Д.Баттогтох

Монголын залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч

2018 2019 2020 2021 2022
Нийт 71 мэдээ байна.
  • 18/10/16

    Б.Цолмонбаатар, Ц.Тэнгис нарыг Грантад нэр дэвшүүл...

    Залуу судлаачдын дунд жил бүр уламжлал болгон “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Энэ жилийн “Хүрэлтогоот-2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд болсон байна. Хурлын үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, МЗЭХ-ны зохицуулагч Н.Нямдорж, Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа...
  • 14/09/16

    ШИЛДЭГ 10 залуу эрдэмтэнд тус бүр 10 сая төгрөгийн...

    “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох” журмын дагуу 2016 оны судалгааны тэтгэлгийг шилдэг 10 залуу эрдэмтэнд олголоо. Шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулж өгсөн юм. Энэ үеэр залуу эрдэмтэд шинжлэх ухаан, инноваци шингээсэн бүтээлч аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэхэд судалгаагаа чиглүүлж, тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэдгээ илэрхийл...
  • 12/09/16

    “Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе” сургалт амжилтта...

    Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо болон Сиатл дахь Монгол Залуучуудын Холбоо хамтран  өнгөрсөн мягмар (2016.08.09) гарагт “Ярианы Англи Хэлээ Хөгжүүлцгээе!” илтгэл болон хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү  үйл ажиллагааны зорилго нь Монголынхоо шинэ залуу боловсон хүчинг дэмжин, олон улсад өргөнөөр хэрэглэгддэг Англи хэлийг хэрхэн богинохон хугацаанд, үр дүнтэй суралцаx талаар болон Вашингт...
  • 12/09/16

    “ХҮРЭЛТОГООТ- 2016” ЭШБХ зохион байгуулагдана

    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Сан, Шинжлэх Ухааны Академи, Монголын Үндэсний томоохон их сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын "ХҮРЭЛТОГООТ-2016" эрдэм шинжилгээний бага хурал дараах чиглэл, хуваарийн дагуу явагдана.   Биологи, Хөдөө аж ахуй - 2016 оны 10 сарын 14 Техник технол...
  • 12/09/16

    Залуу эрдэмтэд чуулж байна

    Монгол Оросын хамтарсан залуу судлаачдын онол практикийн бага хурал өнөөдөр/2016.09.06/ Хөдөө аж ахуйн Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд болж өнгөрлөө. Тус хурал өчигдөр /2016.09.05/ нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна. Хурлын онцлог нь шинжлэх ухааны тулгуур салбар болох техник технологи, байгалийн ухаан, геологи газарзүй, анагаах ухааны салбар, нийгмийн ухааны салбар, биологи хөдөө аж ахуй гэх ...
  • 12/09/16

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”...

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”-ны төлөөллийг өнөөдөр /2016.09.07/-ы өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд монголд инноваци шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцов. Мөн энэ үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Залуу эрдэмтдийн холбоо”-ны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Дашрамд дурдахад, Монгол Улс, ОХУ  хооронд дипломат...
  • 22/06/16

    Монголын шинжлэх ухааны салбарын хөгжилд Оросын ШУ...

    Монгол Улсын ШУА-ийн Удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга, Монголын залуу эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал А.Баярбаатартай ярилцлаа. Монгол Оросын залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалт саяхан болсон. Уг чуулга уулзалтын талаар ярилцлагаа эхлэх үү? Энэ жил Монгол Улс, ОХУ-тай дипломат харьцаа тогтоосны 95 жилийн ой тохиож байна. Монгол улсын ШУА, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Эрхүүгийн шинжлэх ухааны төв хооронд 2010 ...
  • 15/06/16

    Залуу судлаачдыг чадавхжуулна

    БСШУЯ, Монгол улсын Шинжлэх ухааны Академи хамтран 6 дахь жилдээ шинжлэх ухааны салбарын залуу судлаачдыг дэмжин ажиллах хүрээнд “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт хоёр өдрийн сургалт-семинарыг маргааш эхлүүлнэ. Семинар “Танан” төвийн хурлын танхимд болох ажээ. Тус зорилтот сургалт нь жил бүр тодорхой чиглэлээр явагддаг бөгөөд энэ удаагийн сургалт “Springer Nature, Research4life” мэдээлли...
  • 24/05/16

    Залуу эрдэмтдэд нээгдсэн хаалга

    Хүйтэн салхи үлээсэн хаврын нэгэн орой буюу энэ сарын 14-ний бямба гарагт 100 гаруй залуу эрдэмтэн, судлаач Улаанбаатараас ОХУ-ын Эрхүү хотыг зорив. Тэд хоёр улсын төрийн далбаатай зураг бүхий цэнхэр өнгийн саравчтай малгай, улбар шаргал цамцаар ижилссэн харагдав. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буй. Тус ойн хүрээнд хоёр улсын эрдэмтэн залуус чуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зо...
  • 17/05/16

    Залуу эрдэмтэн судлаачдын судалгааны шилдэг бүтээл...

    Магистр, докторын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг инновацийн долоо хоногийн хүрээнд Монголын Залуу эрдэмтдийн холбооноос санаачлан зохион байгууллаа. Уг бага хурал нь эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн ШУ-ыг  төр, хувийн хэвшил болон олон нийтэд таниулахад чухал нөлөө үзүүлэх аж. “Шилдгүүд маань цааш, цаашдаа судалгааны ажлаа өргөжүүлэх, ОУ-ын түвшинд судалгаагаа хийх гол зорилтыг гаргаж...
  • 05/05/16

    Судалгаа маань үргэлжлэн хийгдээд нийт элэгний В в...

    "Хүрэлтогоот-2015" эрдэм шинжилгээний бага хуралд Анагаах Ухааны,  салбараас “В ба Дельта Вирүст  Архаг Xепатитийн уeд qHBsAg , M2BP -ийг xарьцуулан судалсан дүн” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Xvний их Эмч АУ-ны Магистр Гидаагаяа овогтой Сарантуяаг бид энэ удаагийн “Залуу Эрдэмтэн” булангийнхаа зочиноор урин я...
  • 09/03/16

    Тэтгэлэг зарлагдлаа

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна. Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно. Төслийн чиглэл: нийгмийн хөгжилд хувь нэмэр ор...
  • 29/02/16

    Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын...

    Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхийг урьж байна. Их эрдэмтдийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олноос нэр дэвшүүлэх ба холбогдох...
  • 29/02/16

    Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм ш...

    Залуу судлаачдын  шилдэг бүтээл шалгаруулах  эрдэм шинжилгээний  дөрөвдүгээр бага хурал  2016 оны 02 -р сарын 24 ний өдөр ХААИС -ийн эрдмийн танхимд болов. Уг арга хэмжээг "Нармандах сан" -гаас  БСШУЯ -ны Шинжлэх ухааны  бодлого зохицуулалтын газар, ХАА-н Шинжлэх ухааны  салбар академи, ХААИС-тай хамтран 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Энэ удаагийн шалгаруулалтанд Их сургууль...
  • 29/02/16

    Салбар дундын багуудаас л хамгийн том инновацийн б...

    Хүрэлтогоот-2015 эрдэм шинжилгээний бага хуралд "Хөдөө аж ахуй, биологийн ухааны салбар"-аас“Соронзон нано-жижиг хэсгийн синтезлэх шинж чанар болон молекул биологийн хэрэглээ” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн  БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан АШИМИЙН ЖАНБОЛАТ-ийг бид энэ удаагийн &ldq...
  • 19/01/16

    Мэндчилгээ

    XXI зуунд хүн төрлөхтөний хөгжил дэвшил шинжлэх ухаанд түшиглэсэн нийгэм, мэдлэгт суурилсан эдийн засгийн эрин үерүү шилжин орж байна. Улс орны тогтвортой хөгжлийг хангахад байгалийн баялагт чиглэсэн бус, мэдлэгт түшиглэдэг, шинэ мэдлэг бий болгох, нутагшуулах, түүнийгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх хэлбэрт шилжиж байна.      Бид ийм нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд боловсрол - хүний нөөцийн бодлого, шинж...
  • 30/12/15

    "Шилдэг залуу эрдэмтэн" Г.Гантуяаг таван сая төгрө...

    Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны 2015 оны "ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭН"-ээр Ус цаг уур, орчины судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г. Гантуяа  шалгарлаа. Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны хүндэт гишүүн, БСШУ-ны сайд Л. Гантөмөрийн санаачлагаар  энэхүү шагналыг дагалдуулан таван сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор болж өнөөдөр гардуулж өглөө.  "ШИЛДЭГ ЗАЛУУ...
  • 16/12/15

    “ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТЭН – 2016” баярын цэнгүүн ...

    Монголын залуу эрдэмтдийн холбооноос 2015 оны 12 сарын 17-ны өдөр шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн байгууллагын шилдэг залуусыг оролцуулсан  “Шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн салбарт ажиллагч шилдэг залуусыг уулзуулах, залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үнэл...
  • 01/12/15

    Аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийг 2030 он хүртэл...

    Баялаг бүтээгчдийг дэмжих хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Төрөөс аж үйлдвэрийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухай салбарын яамнаас мэдээллээ. Өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдэх талаар санал солилцох “Баялаг бүтээгчдийн форум з...
  • 27/11/15

    ХҮРЭЛТОГООТ- 2015 Эрдэм Шинжилгээний Бага Хурал ам...

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны Академи, Монголын үндэсний томоохон их, дээд сургуулиудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын залуу эрдэмтэн судлаачдын “ХҮРЭЛТОГООТ-2015” эрдэм шинжилгээний бага хурал 10 сарын 22-ноос 11 сарын 07-ны хоорнод 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Залуу эрдэмтэн, судла...
Нийт 4 хуудас/71 мэдээ