Зам, тээврийн хөгжлийн яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
С.Бямбацогт

Зам, тээврийн хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1242 мэдээ байна.
  • 18/10/19

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Элчин с...

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён И.К.Азизовыг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан эрхэм Элчин сайдтай дахин уулзаж буйд баяртай байгаагаа дурдаад, олон жилийн найрсаг харилцаатай хөрш орны хувьд энэ жил Атар газар хамтран эзэмшсэний 60, М...
  • 15/10/19

    Засгийн газрын өргөтгөсөн хурал болж 2020-2024 оны...

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар тоймловол: Сангийн яам- Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх, Улаанбаатар х...
  • 10/10/19

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын цариг т...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, “Монголын төмөр зам” ТӨ...
  • 09/10/19

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажл...

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ ц...
  • 09/10/19

    Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тал...

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сары 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км хатуу хучилттай автозам болон Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай автозамын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. ...
  • 08/10/19

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт...

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтэц бэлэн боллоо. Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэллээ. БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үү...
  • 08/10/19

    Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн ...

    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт бүтээн байгуулж буй Монголын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлт өнөөдөр болж байна. -Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 18,8 км урт төмөр зам, -Сайншанд хотоос Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай хүртэлх 16,8 км хүнд даацын зориулалт бүхий хатуу хучилттай автозам, -Сайншанд суманд байрлах 110/35/10 кВ-ын дэд станцаас Газр...
  • 04/10/19

    Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын ажил эрчимт...

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан баруун аймгуудыг Нийслэл хоттой холбох их бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд хийгдэж буй Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын ажил эрчимтэй өрнөж байна. Барилгын ажлын талбайд  ухмал, далангийн дүүргэлт, суурь, асфальтбетон хучилт, хиймэл байгууламж, гүүрийн ажил хийгдэ...
  • 01/10/19

    Б.Энх-Амгалан: Д.Жигжиднямааг чөлөөлсөн гэдэг худа...

    ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад тавьсан гэх хилийн хоригийн тухай болон Дарханы замын бүтээн байгуулалтын талаар тодруулга авлаа. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг ажлаас нь чөлөөлж, хилийн хориг тавьсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа билээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад "Надад ямар ч мэдээлэл ирээгүй. Тэр хүн хилийн хоригтой байсан бол сая Орос руу ху...
  • 30/09/19

    Баянхонгор аймгийн Автотээврийн төв ашиглалтанд ор...

    Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн барилгын ажил дуусч, зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн шинэ төвийг ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Э.Содномжамц нар оролцов. Нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй тус автотээврийн т...
  • 30/09/19

    Налайхын замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллахаар явах замдаа Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км замын ажлын явцтай танилцав. Энэ үед ЗТЯ-ны сайд Б.Энх-Амгалан болон холбогдох албаны хүмүүс байв. Өнөөдрийн байдлаар далангийн ажил 95 хувьтай байгаа бөгөөд 11 км замыг асфальтаар хучаад байна. Энэ жил бороо их орсноос 29 хоног алдсан тухай Нийслэлийн Зам, тээвэр хар...
  • 26/09/19

    МИАТ ТӨХК Боинг 787-9 агаарын хөлгийг түрээсээр аш...

    Төрийн өмчит МИАТ хувьцаат компани агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд АНУ-ын Air Lease Corporation компаниас Боинг787-9 Dreamliner агаарын хөлгийг үйл ажиллагааны түрээсээр авч ашиглах гэрээг үзэглэлээ. Тус гэрээнд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр, Air Lease Corporation компанийн Дэд захирал Jie Chen нар гарын үсэг зурж баталгаажуулав. Ингэснээр МИАТ ТӨХК В787-9 маягийн агаарын хөлгийг 2021 оноос эхлэн нислэг үйл...
  • 16/09/19

    Дөрвөн эгнээтэй, 477 метр урттай шинэ гүүрэн гарцы...

    Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Нээлтэд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оро...
  • 16/09/19

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу баригдаж буй 414.6 км төмөр замын ажил Дорноговь аймгийн Мандах, Зүүнбаян гэсэн хоёр суманд зэрэг үргэлжилж байгаа юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, т...
  • 16/09/19

    Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зар...

    Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг...
  • 12/09/19

    Их Британи улстай зам тээврийн салбарт хамтран ажи...

    УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Филип Малон, Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Турк, Зүүн Европ, Төв Азийн бүс хариуцсан газрын захирал, ноён Озгур Кутэй тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2000 онд хоёр улсын Засгийн газар хоорондын Ага...
  • 12/09/19

    Б.Энх-Амгалан: Би замчдадаа итгэж байна

    Монгол улсын авто замын салбар энэ жил 130 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгааг салбарын яамнаас мэдээлж байна. Үүнээс Улаанбаатар - Дарханы 204 км, Улаанбаатар - Налайх чиглэлийн 20,9 км авто замын засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Гэвч өнгөрсөн зун бороо их орсны улмаас автозамын ажил удааширсан. Үүнтэй холбогдуулан олон ний дээрх автозамыг хугацаандаа ашиглалтад орохгүй болов...
  • 11/09/19

    Б.Энх-Амгалан: Би хууль зөрчиж хулгай хийгээгүй, ө...

    Зам тээврийн салбарт төсөл хөтөлбөрийн дагуу олон бүтээн байгуулалт өрнөж, энэ хэрээр "Сайныг дагаж саар" гэгчээр буруу ташаа мэдээлэл гарч байгаа учраас Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан албан ёсны тайлбар өглөө.  -Авто замын салбарт Дархан, Налайхын замаас гадна өөр ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа вэ? -Энэ жил Монгол Улсын авто замын салбарт 130-аад төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн томоохноос нь дурдва...
  • 09/09/19

    Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал О.В Бе...

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын төмөр замууд НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга Олег Валентинович Белозёровыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд О.В.Белозёров Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ төмөр замын салбарын талаар санал солилцох завшаан тохиолдсонд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид төмөр замын салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа...
  • 05/09/19

    Б.Энх-Амгалан: Дарханы зам төлөвлөсөн хугацаандаа ...

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийн ажил удааширч, иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох ёстой тус ажил хугацаандаа амжихгүй нь ч тодорхой болсон. Ямар учраас дээрх чиглэлийн автозам шинэчлэлтийн ажил цалгардсаныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа -Дарханы замын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа байгаа вэ? -Энэ чиглэлийн автозамын...
Нийт 63 хуудас/1242 мэдээ