2018.05.12
Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80%-д олгох нь зүйтэй
Хүүхдийн мөнгийг 100% олгох ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ахлаж байна. Өчигдөр ажлын хэсэг хуралдаж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80%-д олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд нэгдлээ.