Казиногийн тухай

Бие даасан хууль
Өргөн барьсан: 2015-02-12

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааэрхлэхтэй холбогдсон  харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Казиногийн тухай хууль тогтоомж.

2.1.Казиногийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн  хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Б.Сувд vip76.mn

Аялал жуулчлалд таатай нөлөө үзүүлэх талтай хяналттай мөн зөв аргаар байвал хэрэгтэй юм.

2015.08.31

Дэмжсэн ( 0 )

Дэмжихгүй ( 0 )

3 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагааны зарчим .

Казино нь нээлттэй, ил тод, төрийн хяналт, шударга өрсөлдөөний зарчимд үндэслэнэ.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёо.

4.1.Энэ хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:4.1.1.“казино”гэж энэ хуулиар тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс зориулалтын байр, танхим  бүхий мөрийтэй тоглоом тоглуулдаг газрыг 

4.1.2.”мөрийтэй тоглоом” гэж казиногийн тоглоомын төрөлд хамаарах, зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн тоглоомын төрлүүдийг; 4.1.3.“мөрий” гэж тоглоомын дүнг таамаглаж, урьдчилан бооцоо болгож тавьсан мөнгө болон түүнтэй адилтгаж болох зоос буюу чип, тасалбарзэргийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ. .

КАЗИНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ, ХЯНАХ

5 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

5.1. Улсын Их Хурал казиногийн үйл ажиллагаатай холбогдсон дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:  

5.1.1.казиногийн үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлогыг тодорхойло

5.1.2.хуульд заасан бусад эрх.

6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх.

6.1.Засгийн газар казиногийн үйл ажиллагаатай холбогдсон дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:  

6.1.1.казиногийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах

6.1.2.казиногийн үйл ажиллагаа явуулах 2 байршлыг тогтоож, тогтоосон байршилд 2 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох;

6.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах журам батлах;

6.1.4.Зохицуулах хорооны саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах;

6.1.5.Зохицуулах хорооны бүтэц, дүрэм, дарга, гишүүдийг томилж, чөлөөлөх журмыг батлах;

6.1.6.Зохицуулах хороо байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх;

6.1.7.хуульд заасан бусад эрх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

КАЗИНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

7 дугаар зүйл.Казиногийн үйл ажиллагааг зохицуулах.

7.1.Казиногийн үйл ажиллагааг зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь казиногийн үйл ажиллагааг зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч  төрийн захиргааны байгууллага байна.

7.2.Зохицуулах хороо нь ажлын албатай байна

7.3.Зохицуулах хороо энэ хуульд заасан чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар бие даан хэрэгжүүлнэ.

7.4.Зохицуулах хорооны бүтцэд  улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана

7.5.Зохицуулах хорооны дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж чөлөөлнө.

7.6.Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах, улсын байцаагчийн эрхийг  улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.

7.7.Зохицуулах хороо нь үйл ажиллагаагаа жил бүр Засгийн газарт тайлагнана.

7.8.Зохицуулах хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

8 дугаар зүйл.Зохицуулах хорооны бүрэн эрх.

8.1.Зохицуулах хороо нь казиногийн үйл ажиллагаатай холбогдсон дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.эрх бүхий байгууллагыг казиногийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллээр хангах, санал боловсруулах;

8.1.2.казиногийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих

8.1.3.казиногийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам баталж, мөрдүүлэх

8.1.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

8.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, шалгалт хийх

8.1.6.шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргуулах, эрх бүхий байгууллагуудад шилжүүлэх;

8.1.7.тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх.

8.2.Зохицуулах хороо дараах дүрэм, журам, жагсаалтыгбаталж мөрдүүлнэ:

8.2.1.казиногийн тоглоомын нэр, төрлийн жагсаалт;

8.2.2.казиногийн тоглоомын дүрэм;

8.2.3.мөрийний доод, дээд жишиг хязгаар;

8.2.4.тоглоомын тоног төхөөрөмжийн нэрсийн жагсаалт, түүнд тавигдах шаардлага;

8.2.5.бэлэн мөнгөний өрөөнд тавигдах шаардлага;

8.2.6.казиногийн аюулгүй байдлын дүрэм;

8.2.7.тусгай зөвшөөрөл эзэмшигч болон өргөдөл гаргагчийн талаарх мэдээллийг авах, нууцыг хадгалах;

8.2.8.казиногийн үйл ажиллагаа явуулах байранд тавигдах шаардлага;

8.3.Зохицуулах хороо энэ хуульд зааснаас бусад дүрэм, журам батлахыг хориглоно.

9 дүгээр зүйл.Зохицуулах хорооны хуралдаан.

9.1.Зохицуулах хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

9.2.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.

9.3.Зохицуулах хорооны шийдвэрт Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.

9.4.Хуралдаан сард нэгээс доошгүй удаа болох бөгөөд хуралдааны дэгийг Зохицуулах хороо өөрөө тогтооно.

9.5.Энэ хуулийн 9.4-т зааснаас бусад тохиолдолд зохицуулах хорооны дөрвөөс доошгүй гишүүн бичгээр хүсэлт гаргасан бол хорооны даргын шийдвэрээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

9.6.Хуралдаанаас гарах шийдвэр нь тушаал хэлбэртэй байна.

10 дугаар зүйл.Зохицуулах хорооны дарга, гишүүнийг.

10.1.Зохицуулах хороо нь дарга, 8 гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.

10.2.Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд бүрэлдэхүүний тавин хувиас илүүгүй тооны гишүүнийг нэг удаа улираан томилж болно

10.3.Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Засгийн газрын шийдвэр гарснаар эхэлж, чөлөөлсөн шийдвэр гарснаар дуусгавар болно.

10.4.Зохицуулах хорооны дарга, гишүүнд дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй

10.4.1.төрийн улс төрийн албан хаагч

10.4.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

10.4.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор;

10.4.4.казиногийн үйл ажиллагаа эрхэлжбуйаж ахуйн нэгжтэй хамаарал бүхий этгээд;

10.4.5.казиногийн үйл ажиллагааэрхэлж буйаж ахуйн нэгжийн энгийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч.

10.5.Зохицуулах хорооны дарга нь эдийн засаг, санхүү, эрх зүйн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, Монгол Улсын иргэн байна.

10.6.Засгийн газар дараах үндэслэлээр зохицуулах хорооны дарга, гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

10.6.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

10.6.2.эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

10.6.3.үүрэгт ажлаасаа чөлөөлүүлэхийг хүсэж өөрөө өргөдөл гаргасан;

10.6.4.энэ хуулийн 10.4-т заасан албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;

10.6.5.шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон.

11 дүгээр зүйл.Зохицуулах хорооны дарга, гишүүний .

11.1.Зохицуулах хорооны дарга хорооны гишүүний бүрэн эрхээс гадна дараах эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Зохицуулах хороог дотоод, гадаадад төлөөлөх;

11.1.2.Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

11.1.3.Зохицуулах хорооны шийдвэрийн биелэлтийг хангуулах;

11.1.4.Зохицуулах хорооны гишүүдийн ажил үүргийн хэрэгжилтэд нь гүйцэтгэлийн хяналт тавих;

11.1.5.хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;

11.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн

11.2.Зохицуулах хорооны гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.Зохицуулаххорооны хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх;

11.2.2.Зохицуулаххорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох

11.2.3.Зохицуулаххорооны дүрэмд заасан ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан ажлыг хийж гүйцэтгэн, үр дүнг тусхорооны хуралдаанд тайлагнах

11.2.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл.Улсын байцаагчийн эрх, үүрэг.

12.1.Улсын ерөнхий байцаагч нь энэ хуулийн 12.2-т зааснаас  гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.улсын ахлах болон байцаагчийн эрх олгох;

12.1.2.төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батла

12.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх

12.2.Улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.9-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.2.1.казиногийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

12.2.2.хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулан авах;

12.2.3.хяналт шалгалтын явцад зөрчлийн ул мөр, нотлох баримт цуглуулах, зөрчлийн талаарх ач холбогдол бүхий бусад байдлыг тодруулах зорилгоор шалгагдаж байгаа этгээдийн бие, албан тасалгаа, бичиг баримт, компьютер, эд зүйлд үзлэг хийх, шаардлагатай баримт материал, эд зүйлийг түр хураан авах;

12.2.4.захиргааны шийтгэл ногдуулах, тухайн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

12.2.5.хяналт шалгалтын явцад холбогдох этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;

12.2.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар Зохицуулах хороонд санал оруулах;

12.2.7.казиногийн үйл ажиллагааны явцын хяналтын дуу, дүрс, бичлэгийг тухай бүр шалгаж, хяналт тавих;

12.2.8.шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол эрх бүхий байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлэх;

12.2.9.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ

13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох.

13.1.Казиногийн үйл ажиллагааг Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ

13.2.Энэ хуулийн дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийг өөр бусад этгээдэд шилжүүлэх, барьцаалах, худалдах, бэлэглэхийг хориглоно.

13.3.Энэ хуулийн 13.1-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-т зааснаас гадна дараах бичиг баримтыг бүрдүүлж, Зохицуулах хороонд ирүүлнэ:

13.3.1.тухайн этгээд энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;

13.3.2.казиногийн үйл ажиллагаа эрхлэх төсөл;

13.3.3.аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан;

13.3.4.хүний нөөц, техник, тоног төхөөрөмж, ажлын байрны талаарх мэдээлэл.

13.4.Шаардлагатай тохиолдолд зохицуулах хороо нэмэлт материалыг хүсэлт гаргагчаас авч болно.

13.5.Хэрэв 2 ба түүнээс дээш оролцогч тэнцүү үнэлгээ авсан тохиолдолд түрүүнд өргөдөл өгсөн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ.

13.6.Энэ хуулийн 13.3-т заасан баримт бичгийг Зохицуулах хороо хүлээн авч, ажлын 30 хоногийн дотор судлан, хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

13.7.Зохицуулах хороо энэ хуулийн 13.6-д заасан хугацааг ажлын 14 хоногоор сунгаж болно.

14 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг.

14.1.Тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана

14.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө хугацааг сунгуулах тухай хүсэлтээ тусгай зөвшөөрлийн эх хувийн хамт Зохицуулах хороонд ирүүлнэ.

14.3.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, хугацаа сунгуулах саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

14.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол Зохицуулах хороо хугацаа сунгах боломжгүйг хүсэлт гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэ.

15.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль болон Зохицуулах хорооноос баталсан нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтны санал дүгнэлтийг үндэслэн Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж болно.

15.2.Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг Зохицуулах хороо сэргээнэ.

15.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргасан зөрчлөө заасан хугацаанд арилгаагүй бол Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг Засгийн газарт хүргүүлнэ.

15.4.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд казиногийн үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд Зохицуулах хорооноос байнгын хяналт тавьж ажиллана.

16 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг цуцлах.

16.1.Засгийн газар тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална

16.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 жилийн хугацаанд удаа дараа зөрчил гаргасан;

16.1.2.Зохицуулах хорооноос цуцлах талаар санал ирүүлсэн;

16.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, бэлэглэсэн, худалдсан;

16.1.4.татварын зөрчил гаргасан;

16.1.5.энэ хуулийн 18.4-т заасныг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

16.1.6.хуульд заасан бусад үндэслэл.

16.2.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

17 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, .

17.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:

17.1.1.хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан тохиолдолд тусгай зөвшөөрлөө сунгуулах;

17.1.2.хууль тогтоомжид заасан бусад эрх.

17.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүрэг хүлээнэ:

17.2.1.Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх;

17.2.2.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа эрхлэх;

17.2.3.Засгийн газраас тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг бууруулахгүй байх;

17.2.4.улсын тэмдэгтийн хураамж төлөх;

17.2.5.зориулалтын техник хэрэгсэл, сүлжээ, програм хангамж, хяналтын дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон байх;     

17.2.6.хууран мэхлэх, залилах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх;

17.2.7.мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай хууль тогтоомжийг  мөрдүүлэх, мөнгө угаалт, терроризмтай тэмцэх үндэсний болон олон улсын байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлэх.

18 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигда.

18.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын байр, техник хэрэгсэл, аюулгүй байдлын талаар дараах шаардлагыг хангасан байна:

18.1.1.казиногийн үйл ажиллагаа эрхлэх байрны нийт талбайн 85 хувиас доошгүй нь казиногийн бус, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан байх;

18.1.2.казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулан тоноглосон дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан ажлын болон уулзалт, амралтын өрөөтэй байх;

18.1.3.казиногийн барилга байгууламж, тавилга, тоглоомын тоног төхөөрөмжүүд нь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн байх;

18.1.4.казиногийн үйл ажиллагаа явуулж буй өрөө болон ширээ бүрт дуу, дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан байх.

18.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнд хүрсэн байна.

18.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын арилжааны банкинд харилцах данстай байна.18.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өдөр тутмын орлогоо энэ хуулийн 18.3-т заасан банкны дансанд байршуулна.

19 дүгээр зүйл.Казинотой холбогдуулан хориглох үйл.

19.1.Казинод болон түүний орчинд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно

19.1.1.галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх  бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх;

19.1.2.биеэ үнэлэх, садар самуун явдлыг зохион байгуулах, сурталчлах, үйлчлүүлэх.

19.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч, казиногийн албан тушаалтан, ажилтан  дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

19.2.1.зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр тоглоомын төхөөрөмжийг засварлах, зөөвөрлөх, лацыг хөдөлгөх;

19.2.2.тоглогчийг мэхлэх үүднээс тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах;

19.2.3.хожсон тоглогчид хожлын төлбөрийг төлөхөөс зайлсхийх, татгалзах;

19.2.4.тоглогчийг үргэлжлүүлэн тоглохыг ятгах;

19.2.5.Зохицуулах хорооноос зөвшөөрөгдөөгүй өөр төрлийн тоглоомын зориулалттай машин, тоног төхөөрөмж, мөнгийг орлох баталгаажуулсан зоос буюу чип, автомат тоглоом тоглоход хэрэглэгддэг металл зоос буюу чипийг ашиглах;

19.2.6.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд казиногийн үйл ажиллагаа эрхлэх, бусдад ийм үйл ажиллагаа явуулах бололцоо олгох;

19.2.7.тоглогчоор дамжуулж мөрий тавих, тоглогчийн мөрийний тухай шийдвэрт дотоод мэдээллийг ашиглуулах, давуу тал үүсгэх боломж олгох;

19.2.8.Зохицуулах хорооноос хориглосон бусад үйл ажиллагаа.

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

ТОГЛОГЧ

20 дугаар зүйл. Тоглогч

20.1.Казиногийн тоглогч нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн байна.

20.2.Дараах этгээд тоглогч байхыг хориглоно:

20.2.1. 21 насанд хүрээгүй этгээд;

20.2.2.Монгол Улсын иргэн.

Б.Баярсайхан БИД ББСБ Маркетэр

Монголчуудад нээлттэй байх хэрэгтэй учир нь тэд адилхан л гадаадад очиж орлого оруулдаг тийм учир мөн адил нээлттэй болгож монголдоо хөрөнгө оруулах хэрэгтэй

2015.08.25

Дэмжсэн ( 2 )

Дэмжихгүй ( 0 )

ДОЛДУГААР БҮЛЭГ.

ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШАЛГАХ

21 дүгээр зүйл.Зөрчлийг хянан шалгах үндэслэл

21.1.Казиногийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаанд хянан шалгах ажиллагааг дараах үндэслэлээр явуулна:

21.1.1.иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл;

21.1.2.зохицуулах хорооны санаачилгаар;

21.1.3.хуульд заасан бусад үндэслэл.

22 дугаар зүйл.Зөрчлийг хянан шалгах ажиллагаа.

22.1.Улсын байцаагч зөрчлийг хянан шалгах ажиллагааг  ажлын 30 хоногийн дотор явуулна.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Зохицуулах хорооны дарга ажлын 14 хүртэл хоногоор сунгаж болно.

22.3.Улсын байцаагч хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор Зохицуулах хорооны даргад танилцуулна.

22.4.Улсын байцаагч зөрчлийг хянан шалгахдаа зөрчлийн тухай тэмдэглэл хөтлөх, үзлэг шинжилгээ хийх, шаардлагатай эд зүйл, баримт бичгийг түр хураах эрхтэй бөгөөд энэ ажиллагааг явуулахад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан журмыг баримтална.

23 дугаар зүйл.Зөрчлийг хянан шийдвэрлэх.

23.1.Зөрчлийг хянан шалгасан улсын байцаагч дараах шийдвэрийг гаргана:

23.1.1.зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулах;

23.1.2.тухайн зөрчлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

23.2.Улсын байцаагчийн шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

23.3.Улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг Зохицуулах хороо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

23.4.Улсын байцаагчийн хяналт шалгалтын гомдлын талаар Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

23.5.Улсын байцаагч нь казиногийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хянан шалгах явцад болон эцсийн шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хүндэд харш аливаа мэдээ, мэдээллийг тараахыг хориглоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ.

ХАРИУЦЛАГА

24 дүгээр зүйл.Казиногийн тухай хууль тогтоомжийг .

24.1.Казиногийн тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч, Зохицуулах хороо зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан дараах захиргааны шийтгэл ногдуулна:

24.1.1.Тусгай зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн этгээдийн хууль бусаар олсон орлогыг хураан улсын орлого болгож, 500 000 000 төгрөгөөр торгоно.

24.1.2.Энэ хуулийн 18.4-т заасныг зөрчсөн этгээдийн тухайн өдрийн орлогыг хураан улсын орлого болгож, 100 000 000 төгрөгөөр торгоно. Энэхүү зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална.

24.1.3.Энэ хуулийн 17.2.2, 17.2.5-т заасныг зөрчсөн этгээдийг 100 000 000 төгрөгөөр торгоно.

24.1.4.Энэ хуулийн 17.2.6, 19.2.7-д заасныг зөрчсөн этгээдийг 50 000 000 төгрөгөөр торгоно.

24.1.5.Энэ хуулийн 18-19 дүгээр зүйлд заасан шаардлагыг биелүүлээгүй этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлнэ. 24.1.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтныг 10 000 000 төгрөгөөр торгоно.

Б.Баярсайхан БИД ББСБ Маркетэр

Торгууль бол хэмжээ нь бага байна үүнээс ч илүү их мөнгө эргэлдэнэ энэ хэрээр нууцаар ашиг олох байгууллага үйл ажиллгаа явуулна шүү дээ

2015.08.25

Дэмжсэн ( 1 )

Дэмжихгүй ( 0 )

25 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох.

Энэ хуулийг 2015 оны …дүгээр сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.