Үндсэн хууль
Өргөн барьсан: 2022/12/26
УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Казино байгуулах цаг болсон. Нэгдүгээрт, нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа хийгдсэн талаар тодруулмаар байна. Улмаар нийгэм эдийн засагт ямар эерэг нөлөөлөл гарч ирэх вэ? Хоёрдугаарт, "OpenSky"-тай холбоотой зохицуулалтууд харагдахгүй байна. Том хэмжээний хөрөнгө оруулалт татчихдаг, жуулчид нь наашаа орж ирэх гэхээр нислэг нь үнэтэй гэх асуудал яригддаг. Нислэгийн асуудлыг "OpenSky" болгох байдлаар чөлөөтэй болгох хэрэгтэй. Энэ асуудал аль хуулиар хэрхэн зохицуулагдах вэ? Дээрээс нь их өндөр шалгууртай юм байна лээ шүү Сайд аа! ААН-үүд нь хэр их байдаг юм бол, та уулзалт хийж үзсэн үү. Манайхаас тавигдаж байгаа нөхцөл өндөр талдаа орж байгаа эсэх дээр мэдээлэл өгнө үү? Ер нь тэр чигтээ зөвшөөрлийн тухай хуультай холбоотой байна л даа. Сонгон шалгаруулалтын хэсэг нь журмаар зохицуулна гэсэн байна. Зөвшөөрлийн тухай хуульд журмаар зохицуулах боломжгүй байгаа. Тиймээс хуульд нь сайн шигтгээд оруулбал гэсэн санал хэлмээр байна. Хилийн бүс буюу Буйр нуур болон Замын-Үүд гэсэн цэгүүд дээр хамтат нь шийдчихсэн бол зүгээр байсан юм. Учир нь тухайн орон нутагт амьдардаг урд хөршийн иргэд виз авахгүйгээр, цагаан хуудсаар орж ирээд тоглоод мөнгөө тушаагаад явах боломжтой. Үүн дээр мэдээлэл өгнө үү? Түүний асуултад, ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатар хариулт өглөө
Ийгл телевизийн 9:1 хэлэлцүүлгийн цагт УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат оролцож Казиногийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. -Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийн талаар ярилцахаас өмнө та бүхний зүгээс Монгол улсад Казино хэрэгтэй юу, үгүй юу гэдэг дээр байр сууриа илэрхийлээч? УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд ер нь зарим хүмүүсийн яриад байгаагаар соёлт хүн төрөлхтөнд байх ёстой зүйл ч юм шиг. Эсвэл хадны мангаа шиг үзэж болохгүй гээд хоёр тийшээ туйлшраад байх шиг байна. Өнөөдөр Засгийн газар хэрэгтэй гэж үзээд оруулаад ирсэн учир бид хэлэлцээд асуудлыг шийдье гэж байгаа. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхний асуудлаараа Казиногийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Үргэлжлүүлэн хэлэлцэж байна гэдгийн учир нь өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар тус хуулийг хэлэлцсэн ч цагтаа багтаагүй юм. Иймээс энэ долоо хоногийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Иймээс Казиногийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хийсэн тул өнөөдрийн хуралдааны эхэнд ийн санал хураалтаар үргэлжилсэн юм. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
Казиногийн тухай хуулийн төслийг УИХ гишүүд янз янзаар хүлээж авч байна. Валютын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой казиног оруулах сонирхолтой байгаа гэж таамаглаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Б.Ганбаатар: Казиногийн хууль нэгэнт засгийн газар өргөн барьсан бол давуу тал нь юу юм бэ ойр тойрны Орос, Сибирь, Хятад гэх мэт Зүүн өмнөд азийн баян мөнгөтэй хүмүүс монголд ирж тоглохдоо татвар төлөх, ажлын байр бий болгох, орлого оруулна гэх зорилготойгоор оруулж ирж байгаа санаатай байх. Мөн үүнийг хийх гэж байгаа бол ийм казино ойр орчимд алба байна. Үүнийг бий болгох хэрэгтэй гэсэн судалгаагаа гаргах хэрэгтэй УИХ-ын гишүүн Л.Болд: Манай хойд хөрш бол нилээд алс хязгаар бүс нутагт казино байгуулж төвлөрүүлсэн байдаг Хятадад бол хориотой байгаа. Монголд бий болговол гадны аялал жуулчдыг татах бололцоотой юм. Гэхдээ харин хаана вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй гэж үзэж байна.Тодорхой улс орон казиногоос хүн амаа хол байлгах үйл ажиллагаа авдаг байгаа. Бид олон талаас нь бодох хэрэгтэй гэж үзэж байна