Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2015-06-04

Буцаасан, хүчингүй болсон 20%

Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт
Хуулийн төсөлд саналаа өгнө үү

Нэгдүгээр зүйл..

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд дор дурдсан найруулгын өөрчлөлт оруулсугай.

1/ 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг

“6.3. Цагаатгуулах тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан хүсэлтийг хүлээж авахгүй.”

2/ 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг

“12.3. Нэхэмжлэл гаргах эрх нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор, Улсын комисст нэхэмжлэлийн баримтаа бүрдүүлж байсан иргэдийн хувьд энэ хууль хүчин төгөлдөр бус болсноос хойш гурван жилийн хугацаанд байна.”

3/ 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг

“23.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/-т байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Салбар комиссын шийдвэрийн дагуу гэр, орон сууц, эсхүл мөнгөн олговор олгоно.”

Хоёрдугаар зүйл..

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд заасан зарим байгууллага, албан тушаалыг дор дурдсанаар өөрчилсүгэй

1/ 8 дугаар зүйл.8.5; 8.6; 8.7 дахь хэсэгт

“... Улсын Аюулгүй Байдлыг Хангах Газар ...” гэснийг  “... Тагнуулын ерөнхий газар ...” гэх;

2/ 24 дүгээр зүйл. 24.3 дахь хэсэгт

“... Улсын комиссын нарийн бичгийн       дарга ...” гэснийг  “... Улсын комиссын ерөнхий нарийн бичгийн дарга ...” гэж;

Гуравдугаар зүйл..

Энэ хуулийг 2015 оны ... дүгээр сарын ... –ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.