Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга дахиж хэлмэгдэл гаргахгүй тулд соён гэгээрүүлэх ажлуудыг сайн хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Дахиж хэлмэгдэл гаргахгүй тулд соён гэгээрүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй. Энэ тал дээр хийж байгаа юм байна уу? Музей байгуулах хэрэгтэй. Ном бичиж, хэвлэж байгаа нь сайн. Сургуулийн хүүхдүүдэд соён гэгээрүүлэх чиглэлийн хичээл оруулах уу? Нөхөн олговор авах гэж хөөцөлдөж байсан хүмүүст маш их цаг хугацаа ордог. Маш олон хүмүүс хаана, хандахаа мэдэхгүй, учраа олохгүй явж байна. Ийм хүмүүст зөвлөгөө, тусламж, чиг өгөх байгууллага байна уу? УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар Иргэд энэ хууль батлагдаж эхэлснээр хоёр жилийн хугацаанд өргөдөл, гомдлоо гаргана. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, ажлын алба ажиллаж байгаа. Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэс ажлын албатай хамтраад аймгуудад ажилладаг. Одоогийн байдлаар 6 аймагт ажилласан,цаашдаа бүх аймагт ажиллана. Хэлмэгдэл бол өмнөх зууны хамгийн том хар толбо. Бидний хүсэх зүйл биш. Соён гэгээрүүлэх таны саналыг дэмжиж байгаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 26.1 Хориглох зүйл:Үй олноор нь хоморголон хэлмэгдүүлэх, аймаглан устгах, алан хядахыг Монгол улсад зөвтгөх, сурталчлах, шагшин магтахыг хориглоно гэж заасан байгаа энэ хуулийн заалтыг хүн бүр мэдэж байх ёстой УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга соён гэгээрүүэх ажлыг хэн хийх вэ? Өнөөдөр бие биенийгээ хэлмэгдүүлээд байгаа шүү. Хоёр том гүрний дунд байгаа гурван сая гаруй хүмүүс бие биенийгээ хэлмэгдүүлж болохгүй. Соён гэгээрүүлэх ажлыг хэн, яаж хийхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ хуулиар 1960,70 оны Эрүүгийн хуулиар Улс төрийн хэрэгт хэлмэгдүүлээд олон хүмүүсийг нутаг зааж байсан. Энэ хүмүүсийг харж үзэх үү? Нөхөн олговрыг хэдэн оноос иргэд гар дээрээ авах вэ? гэсэн асуултыг ажлын хэсгээс асуулаа. Энэ хуулин дээр байгаа оныг хэдэн оноор хязгаарлаж байгаа вэ? 1922 оноос хойш гэсэн байна.160,70 оны эрүүгийн хуулиар Улс төрийн хэрэгт хэлмэгдүүлээд олон хүмүүсийг нутаг зааж байсан. Сургууль, соёлгүй болгож байсан. Энэ хүмүүсийг харж үзэх үү? Нөхөн олговорыг хэдэн оноос иргэд гар дээрээ авах вэ? Хууль батлагдахыг хүлээж байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс байдаг. Энэ хүмүүсд боломж байгаа юу? Ажлын хэсэг Өргөдлөө өгснөөр энэ хүний эрх нээгдэнэ. Шат дараалалтай материалтай танилцаад жилийн дараа нөхөн олговроо авна. Энэ хугацаанд өргөдөл гаргасан хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлвэл өв залгамжлагч, гэрээслэлд үлдээсэн хүнд олгогдоно.Одоогийн байдлаар 400 гаруй хүн энд хамрагдана.
Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн олон хүмүүсийн гэр бүл өмнө нь олгогдож байсан нөхөн олговрыг авч чадаагүй гэсэн гомдолтой байдаг. Энэ удаагийн хуульд энэ асуудал шийдэгдэгдэхээр тусгагдсан уу ? гэсэн асуулт асуулаа. Олон хүмүүс өмнө нь үзүүлж байсан нөхөн олговроо авч чадаагүй хаана хандах вэ? гэж асуудаг. Энэ хуулиар нэг мөр шийдэж өгсөн үү? Хэнтий аймгийн Галшар сумын Мэргэн-бандид гэж хэлмэгдсэн хүн байдаг. Энэ хүний нэр төрийг сэргээх талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс, Тагнуулын Ерөнхий газар, Улсын дээд шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ асуудлын яаж шийдсэн бэ? Ажлын хэсэг Улсын дээд шүүхээс тухайн хүнтэй хобогдох материалыг 4 удаа хянаж шалгасан. Хэнтий аймгийн Галшар сумын Мэргэн-бандид гэдэг хүний хамаатан садан болох иргэн Алтангэрэл , Даш-Даваа, Нацаг-Ханд нарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэх үндэслэл байхгүй гэсэн хариу өгсөн. Хуулийн хугацаа дууссан байсан. Хуулийн хугацаа сунгагдсаны дараа дахин гомдол гаргаж болно гэсэн хариу өгсөн.