Үндсэн хууль
Өргөн барьсан: 2023/12/08
Өргөн барьсан: 2017/09/07
Өргөн барьсан: 2015/06/04
УИХ-ын чуулганы 2026.10.08-ны өдрийн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийллээ.Нэгт, Төслийн 12.3-ыг хүчингүй болгох зорилгыг үндэслэлтэй гэж харж байгаа. Одоогийн 12.3 нь 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тогтоосон. Харин хугацаа өнгөрсөн шалтгаан нь төрийн архивын баримт мэдээлэлд хүрэх боломжгүй байсан эсвэл мэдээллээс хоцорсон гэх баримтууд хавсралтад олон дурдагдсан байгаа. Хоёрт, 2024,05,16-ны хуулиар цагаатгуулах гомдлын хугацааг тогтоосон 6.3-ыг аль хэдийн хүчингүй болгочихсон. Төслийн 6.3 нь үүнээс өөр шинэ агуулга оруулах гэж байгаа тул дугаар давхцахгүй ч цагаатгуулах ажиллагааны нотлох баримтын дэгийг тодорхой нарийн заах шаардлагатай гэж харж байгаа. Нарийвчилж зааж байж энэ бас маш тунгалаг, тодорхой нэг мөр хоёрдмол, агуулгагүй болно. Гуравт, төслийн шинээр орж байгаа 6.3-ыг нотлох баримт сэлт гаргаж өгөх үүрэг хүлээхгүй, хүлээхгүй гэсэн томьёолол нь хэтэрхий өргөн байна. Хэлмэгдүүлэлтийн хэрэг архивын нотолгоог иргэн гаргаж чадахгүй байгааг зөвшөөрөх боловч цагаатгалын үндэслэл, гэр бүлийн холбоо төлөөлөх эрхийг огт нотлохгүй гэсэн утгаар хэрэглэгдэх нь эрсдэл гэж харагдаад байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-ийн нотлох үүргийг нийтлэг зарчимтай уялдуулж, эзэмшлийн архивын материалыг эрх бүхий байгууллага гаргуулан шалгах зохицуулалт бий болгох нь зөв. Мөн 7.2-ыг шинэчлэх шаардлагыг бодитой гэж харж байгаа. Одоо байгаа эшилсэн журам 2002 онд хүчингүй болсон. Гэхдээ холбогдох Монгол Улсын хууль гэж ерөнхийлөх нь харьяалал процессын журмыг тодорхой болгохгүй байгаа учраас маргаанд хэрэглэх одоогийн процессын хуулийг нэрлэж шүүхийн төрөл ба харьяаллыг нь цэгцлэх хэрэгтэй гэж харагдаж байгаа. Хавсаргасан зардлын тайланг 1 тэрбум 788 сая төгрөгийн арифметик бодолтыг зөв гэж харж байгаа. Гэхдээ энэ нь хамрах хүрээ нэрсийн давхардалд нөхөн олговрын төрөл тус бүрийн эрхийн шалгуур баталгаажсан нотолгоо хангалттай харагдахгүй байна. Тэгэхээр үүнийг баталгаатай дээд хязгаар бус урьдчилсан тооцоо гэж тэмдэглэж санхүүгийн дахин тооцоолол хийх шаардлагатай. Эдгээр үндэслэлүүдээс асуулт асуух нь яг энэ хэмжээний санхүүгийн тооцооллыг дахин хийх боломжтой юу? Хэлэлцүүлгийн үеэр. Дээрээс саяын анхаарууштай гэсэн саналуудыг зарчмын хувьд хүлээж авах боломжтой юу