УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.29/ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Газар зүйн байрлал дээр өмнөх хуулиас юу өөрчлөгдсөн бэ? Жишээ нь Монгол улсын чацаргана, Сэлэнгэ аймгийн зөгийн бал гэх мэтчилэн барааны тэмдэг авна гэж ойлгогдож байна, зөв юм уу? Гэвч уг асуудлаар цахимаар асуулт асуусан боловч тодорхой хариулт аваагүй. Түүнчлэн Монгол улс даяар мэддэг барааг юу гэж ойлгож байна вэ? Гадаад оронд жагсаалт гаргаад батласан байдаг.Тэгвэл ихэнх гадаад улс дахь компани манай улсын барааг нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гэж ойлгогдож байгаа юу? Энэ жагсаатыг хэн баталдаг вэ? Миний ойлголтоор хэрвээ тухайн бараа жагсаалтад ороогүй бол түүнийгээ мэдүүлэх юм байна,тийм үү? Гадаадын нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн барааны тэмдэгт эзэмшигч иргэн буюу компани гэсэн үг. Монголд эрх ашигаа хамгаалдагдана гэж ойлгогдож байна. Мөн барааны тэмдэгтийн асуудал дээр газар зүйн байршлын хувьд ямар ялгаа гарч, юу сайжирсан бол? Өмнө гадаадад Монголын газар зүйн байршлаар бүртгүүлэх боломж байхгүй байсан юм байна. Одоо уг хууль гарснаар ямар давуу тал гарах вэ ?
2021-04-29
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Патент авахаар мэдүүлсэн мэдүүлгийн 40 хувь буцдаг юм байна. Үүний шалтгаан нь юу байдаг вэ? Хуулиар үүнийг сайжруулж байгаа юу? Цахимаар мэдүүлэг авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл аваагүй юм байна. Энэ хуулийн хэрэгжилтийн тал дээр өнөөдрийн гарч байгаа маргаантай асуудал дээр судалгаа хийсэн үү? Гишүүний асуултанд Оюуны өмчийн газраас хариуллаа. Цахимаар мэдүүлэг авахыг зохицуулж өгсөн. Мэдүүлэг буцаж байгаа нь шалгуур хангаагүй байдаг. Үүний үндсэн дээр татгалздаг. Шинэ бүтээлийн төвшин хангах нь гол шалгуур юмаа
2021-04-22
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Нийтэд түгээмэл болсон бараа гээд эх хуулин дээр байна. Монгол улсад бүртгэгдсэн эсэхээс үл хамаарч нийтэд танигдсан барааны тэмдэгтийг хэлнэ гэж байгаа. Үүнийг юу гэж ойлгож байгаа вэ? Жагсаалт гаргаж баталдаг уу? эсвэл Коко коло, Apple гэсэн компанийг хэлж байна уу? Нийтэд танил болоогүй барааны тэмдэг гэдэгт гадаадын эзэмшигч этгээд нь Монголын төрийн байгууллагат ердийн журмаар мэдүүлэхийг хэлнэ гэдэг нь гадаадын компаниуд Монголд сайн дураараа бүртгүүлэхийг хэлж байна гэж ойлголоо. Энэ зөв үү? Гадаадын компаниуд бүртгүүлнэ гэдэг нь хуурамч бараанаас сэргийлж байгаа биз дээ. Эсвэл зөвхөн өөрөө борлуулах эрхтэй гэсэн үг үү? Энэ хуулийн дагуу бол барааг хуурамчаар хийх юм уу? барааны тэмдэгтийг хуурамчаар ашиглахыг энэ хууль зохицуулж байгаа болохоос хэн нэгэн этгээд зарж болно, болохгүй гэсэн заалт байна уу? Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хариуллаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Патент эзэмшигчдийн хооронд маргаан их гардаг.Ажилтан, ажил олгогч, эрх шилжүүлэгчийн хэн нь патент эзэмших вэ? гэсэн маргаан их гардаг.Энэ хуулиар яаж зохицуулсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: "Олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэн хуулиа батлах нь зүйтэй. Түүнээс гадна улс орнууд өөрийн бодлогоор гэрээ хэлэлцээрээс ч өндөр хамгаалалтыг хууль тогтоомдоо хийдэг. Тиймээс ийм хамгаалалт хуулийн төсөлд оруулсан уу? Технологийн хөгжлийг дагаад интернэт орчинд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ? Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуультай шинэ хуулийн төсөл хэрхэн уялдсан байгаа вэ?" Түүний асуултанд ХЗДХЯ-ны Газрын дарга П.Сайнзориг хариуллаа.
2021-01-14