Сонгуулийн ерөнхий хороо
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024
Нийт 99 мэдээ байна.
  • 29/04/24

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 ...

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар болон Ажлын хэсэг нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авлаа. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. Нам, эвслийн удирдлагууд Улсын И...
  • 29/04/24

    СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслүүдийн Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна. ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны...
  • 29/04/24

    СОНГОХ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛ УУРХАЙ, АЧАА...

    Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа. Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын компанийн ажилчид эзэлдэг. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос уул уурхай, ачаа тээврийн компанийн удирдлагуудтай өн...
  • 28/04/24

    Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн...

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны дөрөвдүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар дөрөвдүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН...
  • 27/04/24

    НАМ, ЭВСЛҮҮДИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН...

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /Э...
  • 26/04/24

    “СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ” КЛУБИЙН СЭТГҮҮЛЧ, СУДЛААЧДА...

    “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт өнөөдөр (2024.04.25) болж, МЕТА компанийн төлөөлөгчид сургалт, мэдээлэл хийлээ. Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулсан уг сургалтад МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена, Ази, Номхон далайн хөтөлбөрийн менежер Кю Кю Тэн...
  • 25/04/24

    УИХ-ын сонгуулийн үеэр цагийн зөрүү харгалзахгүйгэ...

    МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийлээ. УИХ-ын сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ мэдээлэл, хаягийг бүртгэж, тархалтыг бууруула...
  • 25/04/24

    ҮАГ нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлт...

    Үндэсний аудитын газар нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өгөв. УИХ-ын сонгуульд оролцох нам эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сарын 22, 23, 24-нд хүлээн авч, холбогдох хуулийн хүрээнд шалгаж үзэхэд шаардлага хангасан мөрийн хөтөлбөр ирүүлээгүй байсныг засаж ирүүлэхээр буцаасан юм. Иймд тэдгээр мөрийн хөтөлбөрт тус байгууллага дахин аудит хийж үзээд, 27...
  • 25/04/24

    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР НАМ, ЭВСЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨ...

    Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өнөөдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 ...
  • 25/04/24

    МЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛС ТӨРИЙН НАМУУДАД СУР...

    МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.04.25) улс төрийн намуудын төлөөлөлд сургалт, мэдээлэл хийлээ.Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод хүргэх болон сонгуулийн сурталчилгааны ил тод, нээлттэй, шударга байдлыг бүрдүүлэх, хуурамч мэдээ, ...
  • 24/04/24

    MЕТА КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон холбогдох албан тушаалтнууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол, Шри Ланка, Малдивын орнуудын төрийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонгогчдод х...
  • 23/04/24

    Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга болон х...

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн онцлог, сонгуулийн зохион байгуулалтын чиглэлээр аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, албан тушаалтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгсөн юм. Сургалтаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх болон сум, дүүргийн сонгуулийн хороод...
  • 04/04/24

    “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчд...

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийг баталлаа. ...
  • 02/04/24

    Шинэ сонгогчийн давлагаа “Gen-V” хөтөлбөрийн хүрээ...

    Залуу сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээлийн санаа шалгаруулах Хакатон хөтөлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 29-30-ны өдөр зохион байгууллаа.“Лийд төгсөгчдийн холбоо”-оос Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Шинэ сонгогчийн давлагаа “Gen-V” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Хакатонд Дархан-Уул, Увс, Дорноговь, Дорнод аймаг болон С...
  • 21/03/24

    УИХ-ын 2024 оны сонгуулийг зохион байгуулахад мөнг...

    Төрийн байгуулалтын байнгын хороо Лхагва гарагийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбогдуулан сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны мэдээллийг сонсов. "2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхи...
  • 20/03/24

    ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

    Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сургалт, судалгаа явуулах, мэдээллээр хангах чиглэлээр “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллахаар хэлэлцсэн. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо&...
  • 18/03/24

    АРДЧИЛСАН ИНСТИТУТ, ХҮНИЙ ЭРХИЙН ГАЗРЫН ЗӨВЛӨХҮҮДТ...

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг өнөөдөр (2024.03.12) хүлээн авч уулзлаа. Сонгуулийн зохион байгуулалт, эрх зүйн орчин зэрэг асуудлаар мэдээлэл авч, санал солилцохоор Ардчилсан институт, хүний эрхийн газрын төлөөлөгчид Монгол Улс...
  • 07/03/24

    Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах а...

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга, улсын бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын удирдлагуудтай Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл хангах, сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах асуудлаар (2024.03.0...
  • 05/03/24

    СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН ...

    Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хэрэгжилт дүн шинжилгээ хийх чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-той хамтран ажиллахаар тохиролцсон. Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, ХЭҮК-ийн Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн явцад иргэдийн сонгох эрхийн хэрэгжилтэд мониторинг хийх төлө...
  • 01/03/24

    СЕХ-ны дарга АНУ-ын элчин сайдтай уулзав

    Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Ричард Буанган “Монгол Улс ардчилсан, чөлөөт, нээлттэй сонгууль зохион байгуулдаг туршлагаараа олон улсад жишиг болдогт АНУ болон Элчин сайдын хувиар маш их бахархдаг. Сонгуулийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад танай байгуу...
Нийт 5 хуудас/99 мэдээ