Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
Post
Share
Сонгууль
2024.04.29
•
2 мин унших
СОНГОХ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР УУЛ УУРХАЙ, АЧАА ТЭЭВРИЙН КОМПАНИУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Сонгуулийн ерөнхий хороо байнга оршин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлээр Ажлын хэсэг байгуулж Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа.
Байнга оршин суугаа газраасаа өөр газар ажилладаг иргэдийн олонхыг ачаа тээвэр болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын компанийн ажилчид эзэлдэг. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос уул уурхай, ачаа тээврийн компанийн удирдлагуудтай өнөөдөр (2024.04.26) уулзалт зохион байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.16 дах хэсэгт “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.” гэж заасныг хангуулах, мэдээлэл, зөвлөмж өгөх зорилгоор уул уурхай, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хороонд, ачаа тээврийн компанийн төлөөлөлтэй цахимаар уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, газрын дарга Н.Булгамаа, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар уул уурхай, эрдэс баялаг, ачаа тээврийн компанийн удирдлага, хүний нөөц хариуцсан ажилтнуудад хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өгөв. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн референт П.Алтанчимэг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлох зохицуулалтууд”, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн Боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ “Сонгох сонгогдох эрх” сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Уулзалтад оролцсон ачаа тээвэр, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид байнга орчин суугаа хаягаасаа өөр газар ажилладаг сонгогчдоос урьдчилан санал авах, зөөврийн хайрцгаар санал авах зэрэг зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатайг онцоллоо.
Ачаа тээврийн салбарын аж ахуйн нэгж, компаниудад 20 мянга гаруй, уул уурхайн буюу эрдэс баялгийн салбарт 40 мянга гаруй ажиллагсад байнга оршин хаягаасаа өөр газар ажилладаг гэх судалгаа байна.
Эх сурвалж:
Vip76.mn
Улстөр
Сонгууль
Ж.Энхбаяр: Төрийн ажил залгамж чанартай байх ёстой
Сонгууль
Сонгууль ажиглах Азийн жишиг төв байгуулна
Сонгууль
Ж.Ганбаатар: Улс оронд үүссэн эдийн засгийн асуудлыг даван туулах хүн байгаасай
Сонгууль
Д.Рэгдэл: "Г.Занданшатар Ерөнхий сайд болбол ард түмний талын хүн байгаасай"
Сонгууль
А.Ганбаатар: Сонгуульд нэгэнд нь пүүз, нөгөөд нь бакал өмсүүлчхээд уралд гэвэл тэгш байх зарчим алдагдана биздээ
Сонгууль
Б.Жаргалан: Сонгуульд санал хуваалгахгүйн тулд намтай нэгдэх ёстой юу, үнэт зүйлийн төлөө явах ёстой юу гэдэг маргаан сонин байна
Сонгууль
СЕХ: Сонгуулийн боловсрол олгох, сэтгүүлчдийг чадавхжуулах чиглэлээр МСНЭ-тэй хамтарч ажиллана
Сонгууль
“СОНГУУЛЬ-2024” УРАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
Сонгууль
Намын санхүүжилт, тайлан гаргахтай холбоотой журмууд баталлаа
Сонгууль
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо