ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүрийн цалингаа "Ид шидийн орон - 2"-т хандивлана
2020.10.23
Улстөр

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ сар бүрийн цалингаа "Ид шидийн орон - 2"-т хандивлана

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ энэ өглөө "Лантуун дохио" ТББ-аас санаачлан байгуулсан “Ид шидийн орон-2”-ын Шидэт кафед саатжээ.

Тэрээр Тавантолгойн ТУЗ-д сонгогдон ажиллахаар болсон бөгөөд эндээс авах цалингаа сар бүр "Ид шидийн орон"-д хандивлахаар болсон гэдгийг ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан дуулгалаа. Мөн “хүүхэд” хэмээх хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналууд гаргасан байна. Энэ талаар Ч.Ганжавхлан цахим хуудаснаа "Гэгээн өглөө ! #Шинэхандлага. ШӨХТГ-н дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ хамт олны хамт ирж манай шидэт кафед кофе ууж өглөөг эхэллээ. Эхний мэдээ бол Бат-Эрдэнэ дарга Таван толгойн ТУЗ-д сонгогдон ажиллахаар болж тэндээс авах цалингаа сар бүр Ид шидийн орон төв руу шууд хандивлах шийдвэр гаргажээ. Тэр цалингаар нь бид Ид шидийн орон дээрээ нэг дугуйлан сургалт нээхээр болж багш нарын цалинг даагаад явж болох юм байна гэж үзэв.

Эдийн засаг амьдрал хүнд байгаа энэ үед давхар цалин аваад суух биш хүүхдүүдэд нэг хөөрхөн сургалт нээчихэж байгаа нь ШИНЭХАНДЛАГА юм, маш их баярлалаа.

Түүнээс гадна хүүхэд хамгааллын чиглэл дээр ХҮҮХЭД хэмээх хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа олон асуудлуудыг ярилцаж хамтарч ажиллах саналууд гаргав. Жишээ нь манайд 21 наснаас доош хүүхдэд согтууруулах ундаа худалдалхгүй хууль журамтай хэрнээ гэр хороололд хамаа намбаараагүй зардаг, 13 настай охин Очир төвд амиа алдахад алуурчин ялаа авсан ч тэр буудлын эзэн хангалттай хариуцлага хүлээгээгүй гэх мэт асуудлууд ...

Шударга бус зүйлийг хамтдаа зогсооцгооё! Амжилт" хэмээн хуваалцжээ.

ШИНЭ МЭДЭЭ