https 178
Цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг өнөөдөр болно
2021.11.30
Барилга, Хот байгуулалт

Цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг өнөөдөр болно

ШӨХТГ-аас цонх угсралтын компаниудад шалгалт хийхэд 50 хувь нь шалгалтад бүдэрсэн байна. Тиймээс үйлдвэрлэгчдэд сануулж, тогтолцоог зөв болгоход анхаарч ажиллаж буйгаа ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн юм.

Тэрбээр "Иргэд хохирдоггүй, дулаан алдаж цахилгаан илүү зарцуулдаггүй болохын тулд харилцан арга туршлага солилцох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг хийх гэж буй" гэлээ.

Аураг паласт болох тус хэлэлцүүлэгт цонх, шилэн хийцийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм. Хэлэлцүүлгийн үеэр "Барилгын цонхны үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагаанд хийсэн үр дүн, анхаарах асуудал", "Цонх, хаалга үйлдвэрийн өнөөгийн байдал", "Эрчим хүчний хэмнэлттэй, цонх, шилэн фасадны үйлдвэрлэл, тавигдах шаардлага, анхаарах зүйлс" зэрэг сэдвээр уригдсан зарим зочид илтгэл тавих юм байна.

ШИНЭ МЭДЭЭ