2021.12.09
Улстөр

ШӨХТГ-аас Шадар сайд С.Амарсайханд албан хүсэлт хүргүүллээ

Авлигын эсрэг үндэсний чуулганд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ оролцон үг хэлж, Шадар сайд С.Амарсайханд албан хүсэлт хүргүүлж буйгаа уламжиллаа.

Б.Бат-Эрдэнэ "АТГ-ын салбар харьяа нэгж байгууллагыг стратегийн ач холбогдол бүхий газруудад байгуулах хэрэгтэй. Бүр сүүлдээ авлига хэрэг нь баригдахаас өмнө амжиж хамгаалалтанд орохын тулд УИХ гишүүн хүртэл болж байна" гэлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус чуулганд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Авилгаас ангид шударга өрсөлдөөнийг дэмжих нь" сэдвээр танилцуулга хийсэн юм. Мөн Авилгатай тэмцэх газраас 2 жилд нэгээс доошгүй удаа хийдэг шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааны тайланг танилцууллаа. Шударга байдлын үнэлгээ нь төрийн байгууллагыг авилгаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авилга үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Уг үнэлгээгээр ШӨХТГ 7 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь холбогдох хууль тогтоомжийг таниулах контент бэлтгэх, байгууллагын чиг үүргийн дагуу хийж буй хяналт шалгалт, тогтоол, шийдвэрийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж ирсэн.

ШИНЭ МЭДЭЭ