Иргэний агаарын тээврийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоолоо
2021.11.25
Зам, Тээвэр

Иргэний агаарын тээврийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоолоо

ШӨХТГ-ын VII хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт боллоо. 

Хуралдаанаар Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Иргэний агаарын тээврийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг шинэчлэн тогтоож, тогтоолын төслийг баталлаа.

1. Орон нутгийн хуваарьт нислэгийн зах зээлд 35.4%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг, 64.6%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

2. Орон нутгийн захиалгат нислэгийн зах зээлд 59.6%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

3. УБ-Сөүл-УБ, Сөүл-УБ-Сөүл чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 51.0%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг, 39.5%-ийг эзэлж байгаа Кореан Эйр-ийг,

4. УБ-Бээжин-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 54.7%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг, 45.3%-ийг эзэлж байгаа Эйр Чайнаг,

5. УБ-Хонконг-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 90.9%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

6. УБ-Бусан-УБ, Бусан-УБ-Бусан чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 72.1%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

7. УБ-Москва-УБ, Москва-УБ-Москва чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 95.2%-ийг эзэлж байгаа Аэрофлот-ийг,

8. УБ-Хөх хот-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 74.8%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг,

9. УБ-Токио-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

10. УБ-Берлин-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

11. Берлин-Москва чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

12. УБ-Франкфурт-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

13. УБ-Гуанжоу-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

14. УБ-Осака-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

15. УБ-Бангкок-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “МИАТ” ТӨХК-ийг,

16. УБ-Манжуур-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

17. УБ-Улаан-Үд-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

18. УБ-Эрээн-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

19. УБ-Хайлаар-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Хүннү Эйр” ХХК-ийг,

20. УБ-Тяньжин-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг

21. УБ-Эрхүү-УБ чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа “Аэро Монголиа” ХХК-ийг,

22. Истанбул-Бишкек-УБ-Бишкек-Истанбул чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийн зах зээлд 100%-ийг эзэлж байгаа Туркиш Эйрлайнс-ийг тус тус тогтоолоо.

ШИНЭ МЭДЭЭ