https 178
ШӨХТГ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна
2021.12.28
Хүний эрх

ШӨХТГ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна

ШӨХТГ иргэдээс ирсэн санал гомдолыг үндэслэн дараах арга хэмжээг авч ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын тушаал нь гадаад улсад зорчих иргэдээс коронавируст халдварын шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермед эмнэлэгт төлбөртэй шинжилгээ авахуулах агуулга бүхий тушаал нь нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгох үндэслэлтэй тул ТУШААЛ-ыг хүчингүй болгуулав.

Шар айрагны зах зээлд "М Би Си азиа пасифик" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоов. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосноор Өрсөлдөөний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлийг бүхэлд нь хангаж ажиллах, тухайлбал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох, үүнд зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хязгаарлах, мөн бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах гэх мэт заалтууд багтана.

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх "ДАРГА ҮЙЛЧЛЭГЧ" хэлэлцүүлэгт 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, санал сэтгэгдлээ солилцсон байдаг. Энэ хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -ын дэргэд "Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл" байгуулагдав.

Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн импортийн согтууруулах ундааны зах зээлд "Эвридэй интернэшнл" ХХК, "Монгол корео сторе" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоов. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосноор Өрсөлдөөний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлийг бүхэлд нь хангаж ажиллах, тухайлбал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох, үүнд зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хязгаарлах, мөн бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах гэх мэт заалтууд багтана.

ШИНЭ МЭДЭЭ